Юта мужийн захирагч Афганистанд алагджээ
2018-11-06

АНУ-ын Юта мужийн хойд зүгийн Орин Хэтч хотын Захирагч Брэнт Тэйлор Афганистанд халдлагаар амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Орин Хэтч хот нийт 17,000 оршин суугчтай юм. 

 

Тэрээр 37 настай байсан ба АНУ-ын Үндэсний Гвардад алба хааж байжээ. 

 

Долоон хүүхдийн эцэг Брэнт Тэйлор өнгөрөгч нэгдүгээр сард Юта мужийн Үндэсний Гвардийн цэргүүдийн хамтаар алба хаахаар Афганистанд хүрэлцэн ирсэн аж. 

 

Захирагч Афганистанд өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан парламентын сонгуулийн үйл явцтай танилцахаар тус улсын нэгэн цэргийн баазад зочлох үеэр халдлага гарч, харамсалтайгаар амиа алдсан байна.
 

Халдлагыг Афганистаны нэгэн цэрэг үйлдсэн ба нутаг нэгтнүүд нь халдлага үйлдэгчийг аюулгүй болгожээ. Халдлагаар Захирагч амиа алдсан бол АНУ-ын нэгэн өндөр тушаалтан хүнд шархадсан гэнэ.

 

Афганистаны армид шургасан террористууд халдлага үйлдэх нь элбэг ба тэд гол байгаа АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудын болгодог юм. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yaana ymar aimaar um be !, ter olon chuuched yaanaa!
2018-11-06
Мужийн гэж гарчигласнаа жижиг хотын болоод шаацан .
2018-11-06