ОХУ-д гүүр нурж, таван хүн амиа алдлаа
2018-11-06

ОХУ-ын Сибирийн Ханты-Мансийск мужийн Карактеевы тосгоны дэргэд засварын ажил хийгдэж байсан гүүр гэнэт нурсан талаар "TASS" агентлаг мэдээллээ. Уг гэнэтийн ослын үеэр таван хүн амиа алдаж, долоон хүн шархадсан гэнэ. 

 

 

Амиа алдагсад зам засварын ажилчид байжээ. Осол Москвагийн цагаар 2.43 цагийн орчимд болсон байна. 

 

Ослын үеэр барилгын өргөгч цамхаг болон ачааны машинд гол унасан гэнэ. Аврагчид ослын газар ажиллаж эхэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин