Д.Эрдэнэбат: Зээл авсан гишүүд баялаг бүтээгчдээс уучлал гуйх ёстой
2018-11-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаас Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Бид УИХ, Ерөнхий  сайдад шаардлага тавьж, хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн байлаа. Бидний тавьсан шаардлагыг хүлээн авч, асуудлыг хэлэлцэж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зохион байгуулалттайгаар зээл авсан гишүүдийг хууль хяналтын байгууллага шалгаад эхэлжээ. Засгийн газраас ирүүлсэн албан тоотод эрх мэдэл бүхий албан тушаалтан нарын өөрийн хамаарал бүхий компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх тухай асуудлыг хөнджээ. Асуудал эргэн төлүүлэхдээ биш. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг  огцруулах шаардлагыг бид тавина. Засгийн газар хяналт тавиагүйгээрээ огцрох үндэслэл бүрэн байгаа. АН байр суурин дээрээ хэвээр байгаа. 

 

Өөрийн хамаарал бүхий компаниудад нэлээд хэдэн УИХ-ын гишүүд нэр холбогдсон. Эдгээр гишүүд хамгийн наад захын ёсзүйн хариуцлагыг хүлээж баялаг бүтээгчдээсээ уучлал гуйх ёстой. 

 

АН өнөөдрөөс хуралдаандаа оролцож байна гэлээ.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чи ч гэсэн хууль бус юм хийж өчнөөн олон тэр бумын зээл олгосон гэмтэн шүү чи өөрөө уучлалт гуйгаач
2018-11-06
Zochin:
Уучлал гуйна гэдэг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ёс зүйн хариуцлагын өмнөтгөл болох тул хариуцлагаас мултарна гэмэн үг биш.Гишүүд авсан зээлээ нэн даруй төлөхөөс гадна нийгэмд учруулсан хор хохирлыг барагдуулах ёстой.
2018-11-06