Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна
2018-11-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Шадар  сайд Ө.Энхтүвшин ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг танилцууллаа. Дараагаар нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав. Байнгын хороо ХХААХҮ-ийн сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "Засгийн газрын танхимын асуудал хэлэлцэж байна. Тиймээс Ерөнхий сайдыг байлцуулах горимын санал гаргаж байна" гэлээ. Гишүүн Л.Болд "Бүхэл бүтэн Засгийн газрын сайдыг чөлөөлж байхад Ерөнхий сайдад ямар чухал арга хэмжээ байдаг юм. Ерөнхий сайд сайд нартаа тоглоом шиг хандаж болохгүй. Өнөөдрийн УИХ-ын чуулган бол шударга ёсыг тогтоох хурал. Гэтэл ийм УИХ байж болохгүй" хэмээлээ. 

 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин