Б.Батзориг: Ард иргэдээсээ, ээжээсээ уучлалт гуйж байна
2018-11-06

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаас Б.Батзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Нийгэм өнөөдөр ямар их бухимдалтай байна. Ард түмний итгэлийг яаж хариулж байна. Төрд итгэх итгэл ямар түвшинд хүрэв. Энэ бол нэг сайдад хариуцлага тооцоод цааш явах ажил биш. Нийгэмд ард түмний эсэргүүцлийн, дургүйцлийн гал асч байна. Б.Батзориг хариуцлагаа хүлээж байгаа нь сайн үйлдэл. Засгийн газар хариуцлага тооцож байгаа юм шиг пиар нийгмийн сүлжээгээр яваад эхэллээ. Нийгмийн шаардаад байгаа шударга ёс илүү юу, Засгийн газрын пиар илүү юу. Фермерийн аж ахуй байгуулах гэж байгаа бол хөдөө гарч фермерээ хий. Шударга ёсыг нэгдүгээр тавих уу. Нэр хүндийг нэгдүгээрт  тавих уу.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Би Ерөнхий сайд болоод жил болж байна. Нийгэмд шударга ёсыг сэргээх, эдийн засгийг сэргээх зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр МАН уугуул нэрээ сэргээсэн түүхэн өдөр. Би тантай санал нэг байна. Ард иргэдтэй  уулзахад шударга ёсыг тогтоож өгөөч гэж байгаа. МАН нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр Ардын нам асуудлаа ярина. Ард түмний итгэлийг дааж чадахгүй байгаа бол энэ Засгийн газар ажиллах уу гэдгийг ч ярина. Би намын гишүүдээсээ шинэчлэл хийхээр дэмжлэг хүснэ. Чадахгүй бол ард иргэдээсээ дэмжлэг хүснэ. Болохгүй бол би өөрөө огцорно.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд ард иргэдээ орлоготой болгох, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт хугацааны бодлогыг тодорхойлох чиглэлд ажиллалаа. Энэ хугацаанд мал сүрэг өссөн, ноолуурын үнэ өссөн. Газар тариалангийн бүс нутгаар сортын шинэчлэл хийж, улаанбуудайгаар дотооддоо бүрэн хангалаа. 

 

Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа чинь сэтгэлээсээ уучлал гуйж байгааг минь хүлээж авна уу гэлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Ийм хүмүүсийг төрийн өндөр сэнтийд залсан нам нь ард түмэнээсээ уучилалт гуйх ёстой. Улс төрийн намд ёс суртхууны шалгуур байхгүй болсон ,мөнгөтэй л хүн төрийн жолоо барьдаг болсны гор нь энэ. Ард түмэндээ үлдээж буй үр дүн нь ядуурал ажилгүйдэл архидалт янхандалт.
2018-11-06
Болдбаатар:
ичээч новшнуудаа. Уучилалт гуйя ч гэх шиг та нар амьдралын нарийн учрыг ухаарч амжаагүй 16,17 той хүүхдүүд үү. Дуугүй огцор
2018-11-06
Зочин:
Нөгөө хэдэн гишүүд нь юу болов? Сайхан ярьдаг эх орон ч царайлсан УИХ-ын хулгайч гишүүд. Дэндүү байна. Иргэд бид УИХ хэнийг сонгосоноо яруу тодоор харж байна даа
2018-11-06
Малыг малчид өсгөсөн дөө сайдаа та нар хурга тэвэрч зураг л авахуулсан байх
2018-11-06
Уучдщлал хүслээ гээд яахавдээ.
2018-11-06
зочин:
Энэ Батзориг эхэндээ гүрийгээд байсан Хүрэлсүх-д загнуулаад дуртай дургүй өөрийн хүсэлтээр гэсэн нэртэй огцрох өргөдөлөө өгсөн. Прокуророос бичиг ирэнгүүт шээс нь гоожоод уучлалт гуйж арчаагаа алдаж байна даа чааваас гэж дээ
2018-11-06
Мал хээлтүүлж тариа тарьсан юм биз дээ.Ярих юмаа олж дээ
2018-11-06
Nudnii bulai
2018-11-06