Трампын "мэдрэмжгүй зан" Фарелл Уильямсын уурыг барав
2018-11-06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын МЭДРЭМЖГҮЙ ЗАН дуучин Фарелл Уильямсын дургүйг хүргэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Питтсбург хотын нэгэн жүүдийн шашны сүмд зэвсэг т халдлага гарч, 11 хүн амиа алдсан юм.

 

Уг халдлагаас хэдхэн цагийн дараа Цагаан ордны тэргүүн Индиана мужийн сонгуулийн кампанит ажлын үеэр дуучин эрийн ХАППИ дууг эгшиглүүлсэн байна.

 

Ерөнхийлөгчийн гаргасан үйлдэлд уурссан Фарелл түүн рүү захиа илгээсэн ба уг захианд "Ямар ч буруугүй 11 хүн амь насаараа хохирлоо. Гэтэл та энэ бүхнийг үл тоон, аз жаргалын тухай өгүүлэх дууг тавиад бүжсэн байна. Ард түмэн нь амь насаараа хохироход та баясч байна уу" гэж бичжээ.

 

Дуучны захиаг өмгөөлөгч нь Цагаан ордны албаны хүнд гардуулан өгчээ. Фарелл Уильямс мөн өөрийнх нь оюуны өмч бусдад энэ мэтээр ашиглуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Энийг угийн балай гэж мэддэггүй юм байх даа
2018-11-06
zochin:
yag unen dee
2018-11-06
зочин:
манай урлагийнхан бол бүлх залгисан юм шиг дуугарч чадахгүй дээ. дараа нь сонгуулиас мөнгө унагаахаа л бодно.
2018-11-06