Клуниг эхнэр нь мотоцикл унахыг хоригложээ
2018-11-06

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн аюулгүй байдалд санаа зовниж, гэр бүл нь мотоцикл унахыг  хориглосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Клунигийн цуглуулгад хэд хэдэн Харли-Дэвидсон компанийн мотоцикл бий.

 

Уг шийдвэрийг түүний гэргий, Британийн хүний эрхийн өмгөөлөгч Амаль гаргасан байна.

 

Учир нь Клуни өнгөрсөн зургаадугаар сард Лондонд авто осол гаргаж, бэртсэн билээ. Тухайн үед Клуни хөлөө гэмтээж, өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэжээ.

 

Хос 2017 оны зургаадугаар сард хүү, охинтой болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ss:
Who cares!!!
2018-11-07