АНУ, Хятадын дундах худалдааны дайныг ТЭНЭГЛЭЛ гэлээ
2018-11-06

“Алибаба” группын үүсгэн байгуулагч Жак Ма дэлхийн тэргүүлэгч гүрэн болох АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайныг ТЭНЭГЛЭЛ гэж тодорхойлжээ.

 

 

Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй форум уулзалтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

 

Жак Ма “Энэ дайнд хэн ч ялахгүй. Харин ч олон хүн хохирох болно. Хоёр улсын эрх баригчид харилцан буулт хийхгүй бол энэ дайныг хэн ч зогсоож дийлэхгүй. АНУ-ын Засгийн газар оюуны өмчийг хулгайлж байна хэмээн Хятадын эсрэг хориг тавьсан. Хятад ч хариуг нь барьж хориг тавьсаар олон сарыг ардаа үлдээлээ” гэж мэдэгджээ.

 

Цагаан ордны тэргүүн Трамп “Хятадтай хийсэн худалдааны үр дүнд АНУ  хамгийн багадаа 375 тэрбум ам.долларын хохирол амссан” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Tiimshvv ene xudaldaagaa xiiwel baraw mongtei boloxooroo bvgdiig meddeg boltson gej boddog yumuu xaashaa yum
2019-09-01
po:
alibaba chin ooroo hamag ih hohiroloo amssan bolood ingj bgm.da
2018-11-07