Израйль: Сирид "С-300" систем нийлүүлсэн нь АЛДАА
2018-11-07

Израйль, Сирийн эрх баригчдад хандан анхааруулга хүргүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Израйлдий тал Сирийн газар-агаар ангиллын "С-300"  системүүдэд цохилт өгч, тус улсын армид нөхөж барахгүй гарз хохирол учруулна гэж сүрдүүлжээ.

 

Энэ талаар Иерусалим болон хүрээлэн буй орчин, соёлын өвийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд бөгөөд Орос- Израилийн засгийн газар хоорондын комиссыг хамтран даргалж буй Зеэв Элькин мэдэгдэж, "Москвагийн эрх баригчид Сирид "С-300" систем нийлүүлсэн нь алдаа байсан. Тэд тун удахгүй алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Энэ бүхэн цаг хугацааны асуудал" гэж хэллээ. 

 

ОХУ-ын “Ил-20” тагнуулын нисэх онгоц пуужинд оногдож сүйрсэнтэй холбогдуулан ОХУ, Сири рүү агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем илгээх шийдвэр гаргасан юм. Нисэх онгоц сүйрэх үеэр ОХУ-ын цэргийн 15 албан хаагч амиа алдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
БНМАУ:
Сирийг тайван байлгавал АНУ Саудын Араб Израйлд зохино.Ѳдѳж байж Оросын сүүлийн үеийн зэвсгийн туршилт/золиос/ болно шүү дээ
2018-11-11
irgen:
durtai yedee hyn alaad l suuj baidag zavaan umnuud, delhii yuch heldeggui,,,oros l hoorhii sain uil hiij baina daa
2018-11-08
007:
Ѳѳрсдѳѳ л алдаа гаргаж дээ С-400 С-500 гээд л орж ирвэл яана. Америк ах нар нь айдаг шүү дээ
2018-11-07
Үмхий жүүдүүд боож үхлээ л дээ.
2018-11-07