Александр Тихонов: Төрийн Дум-д тамирчдын хийгээд байх ажил байхгүй
2018-11-07

ОХУ-ын биатлоны нэрт тамирчин, олимпийн дөрвөн удаагийн аварга Александр Тихонов өчигдөр "Төрийн Дум-д зодог тайлсан тамирчид хийгээд байх ажил байхгүй" хэмээн өөрийн үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн талаар "www.handofmoscow.com" сайт уламжлав. 

 

 

Өдгөө 71 настай Тихонов "Тамирчид Төрийн Дум-д юу хийгээд суугаад байгаа юм. Тэд хийж чадах ажлаа хийцгээ. Чаддаг хүнд нь ажлаа хүлээлгэн өг. Тэд индэр дээр гарч үг хэлж байхыг нь хараагүй юм. Спорт, доппингийн талаар ярилцаж байхад ч тэд юу ч дуугардаггүй. Тэд зүгээр л танхим дотор юу ч болоогүй мэт тайван амгалан сууцгааж байдаг. Одоо энэ утгагүй үйлдлээ зогсоо. Та нар ард түмнийхээ талд зогссон ямар хуульд гар бие оролцсон юм бэ. Тэтгэврийн насыг нэмэх хуулийн төслийг дэмжээд тэр товчлуураа дараад сууж байхыг чинь харсан" хэмээн бухимджээ.

 

Тэрбээр үргэлжлүүлэн "50 мянган рублийн торгууль ногдуулах хачин жигтэй заалттай допингийн хууль батлах үед спортын задран уналт эхэлсэн. Олимпийн тамирчдыг намын жагсаалтаар парламентад сонгохыг хориглох хэрэгтэй" гэж эрх баригчдаа хандан мэдэгдэв. 

 

Төрийн Дум-д Олимпийн аварга Владислав Третьяк, Вячеслав Фетисов, Ирина Роднина, Александр Карелин, Светлана Журова, Светлана Хоркина нар сонгогдон, ажиллаж байна. 
 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хуний эрх:
Энэ бол хуний эрхийн асуудал
2018-11-11
Зочин:
Ямар зөв юм ярьж байна. Уул уурхайг бөх хүн аваад явах уу.
2018-11-07
Зочин:
Ёстой нэг үнэн хэлсэн байхчив ээ. Манайд ТЭМҮҮЖИН сайд байхдаа хэлж байсийм шүү. Бөхчин нь бөхөө, тамирчин нь тамирчнаа хийгээд яваа гэж
2018-11-07
Ene hun Mongolchuudad handaj helsen met sanagdlaa!
2018-11-07
Bbb:
Yamar zuv helee ve. Tamirchid duuchid shulegchided UIH d hiigeed bh yum unendee baihguidee! Chaddag huniig ni demjeed orondoo suulgasan deer bizdee.
2018-11-07
Ene hun Mongolchuudad handaj helsen met sanagdlaa!
Иргэн:
Манайхан ч гэсэн УИХ-д бехийг сонгохоо боливол таарна. Тэд хутган балайруулахаас еер юу хийж чадахав.
2018-11-07