Б.Батзоригийг үлдээснээр "БУСАД" нь ч үлдэнэ
2018-11-07

 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлсөний дараагаар  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ хэлэлцлээ. 

 

Ер нь эрх баригчид ч дотроо талцалтай хэвээр байгаа. Тэдний талцал дээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал гал дээр тос нэмлээ. Үүнийг өчигдрийн хуралдаанаас харж болно. УИХ дахь тус намын бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдахаар товлосон ч хугацаа хойшилсоор ажлын цаг дуусахтай зэрэгцэн хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргалаа. Цаашлаад холбогдох байнгын хороод УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шөнийн 21.00 цагт гишүүдээ цуглуулан дуудаж хуралдан, дүгнэлтээ гаргажээ. 

 

 

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд "Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн" тухай дурджээ.

    

Эрх баригч хүчин 64-ийн бүдүүн бүлэг Б.Батзоригийг авч үлдэхээр улс төрийн шийдвэр гаргажээ. Ер нь эрх баригчдад үүнээс өөр гарц  одоогоор байхгүй. Учир нь Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлвэл "бусад"-ынх нь асуудал, намтайгаа хамт хөндөгдөнө.   Цаашлаад Засгийн газрыг огцруулах төдийгүй УИХ-ыг тараах 01-ийн санаархал нийгэмд хүчтэй нөлөөлж, улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай.

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанидаа болон  нэр бүхий УИХ-ын гишүүдэд 950 сая төгрөгөөс 1.4 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн нь илчлэгдээд байгаа. Тиймээс ч салбар хариуцсан сайдын хувьд хамгийн эхний хариуцлагыг эрх баригчид, МАН түүнд тохлоо.  Харин зээл авсан нэр бүхий гишүүд МАН-ын дарга, Ерөнхий сайдын үүрэг болгосончлон авсан зээлээ эргүүлэн төлж, ард түмнээсээ уучлал гуйсан "дүр эсгэж"  асуудлыг хурдан намжаахыг хичээж явна. 

 

Сөрөг хүчин нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсныг зохион байгуулалтай үйлдэл, тэр дундаа МАН-ын Ерөнхий нарийн бичгинй дарга хүртэл холбогдсон нь "намын даалгавар" гэж үзэж  байгаа. Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "намын оролцоо, даалгавар биш" гэдгийг чанга дуугаар хэлсэн ч тусыг эс олов. Учир нь нийгэм төр, засгийнхны луйвар, булхай, хулгайг жигшиг,  төрийн түшээдийн хиймэл инээд, худал үгэнд хууртахаа нэгэнт болиод байна. 

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Хүү л бага болохоос зээл биз дээ. Зээлсэн баримттай юмыг буцаагаад л төлөх нь гарцаагүй. Харин Монголыг дуустал идсэн Ардчилсан хулгайчуудыг яагаад ярихгүй бна. Дээрээсээ доороо хүртлээ АСЕМ с төмөр зам хүртэл олон зуун тэрбумыг яагаад ярихгүй бна. Зээл төлөгдөнө, хулгай луйвар төлөгдөхгүй. АН с сонгогдсон төрийн тэргүүнийг одоо буулгах цаг болсон. Тэр ажлаа мэдэхгүй бна. Ард түмнийг талцуулан хэрэлдүүлж бна. Бүх нийтийн санал өгье. УИХ шийдвэрээ зоригтой гарга. Ерөнхийлөгчийн сонгууль ахин явагдах ёстой
2018-11-08
Мунда:
Энэ зүгээр нэг Батзориг сайдын асуудал биш ээ. Төрд шургаж чадвал бүлэглэж бгаад хууль дүрмийг яаж завхруулж хууль бусаар яаж давуу эрх, нөлөөлөл, мөнгө олж болдогийг харууллаа. Хамгийн эмгэнэлтэй нь зарим нэг нөхдүүд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн, ард түмэн тэсрэхэд нэг хуруу дутуу бна гэдгийг ойлгоогүй нь хөөрхийлтэй харагдав. Төрийн 3 өндөрлөгө УИХ яаралтай доривтой арга хэмжээ авахгүй бол хуурай өвөсрүү шүдэнз зураад шидсэнтэй адилхан аймшигт түймэр болох вий дээ. Ард түмнийг басаж болохгүй, яалангуяа ийм их шудрага бус байдал газар авсан нөхцөлд.
2018-11-08
зочин:
Харлаа. WB Procurement Listing of ineligible firms and individuals
2018-11-07
тийм web.worldbank.org/external/default/main?pagePK=64148989&piPK=64148984&theSitePK=84266&theSitePK=84266&contentMDK=64069844&querycontentMDK=64069700&sup_name=&supp_country=MN байна.
2018-11-07
Улсын төсвөөс санхүүждэг сангуудаас гадна ОУБ-ын төслүүдэд гар дүрдэг төрийнхөн, бага гарын газрын даргын түвшинд байж л байдаг юм. АХБ, ДБ-ны худалдан авалтын сайтад хар жагсаалтад орсон хамааралтай компани, хүмүүс байж л байна
2018-11-07
зочин:
Харлаа. WB Procurement Listing of ineligible firms and individuals
тийм web.worldbank.org/external/default/main?pagePK=64148989&piPK=64148984&theSitePK=84266&theSitePK=84266&contentMDK=64069844&querycontentMDK=64069700&sup_name=&supp_country=MN байна.
Мал минь хэн ингэж ядууруулсан гэдгийг наад хоёр цэхэр чинь хардаггүй юмуу. АН ш дээ. Ард түмнийг доош нь харуулж бгаад сэгсэрсэн ш дээ. Бүгдийг идсэнийг чи мэдээгүй юу. Битгий ингэж хуцаж бай. Монгол улс жаахан босох гэхээр л гадны урвагчид ингэж л ярьдаг ш дээ. Улс маань босож болохгүй юу. Одоо улс унавал босохгүй. АН ын луйварчид та нар жаахан цуглуулсан юмыг нь идээд л дампууруулна ш дээ. Улс мөнгөтэй болонгуут л тал талаас нь цөөвөр чоно шиг дайрч бна. Боль та нар.
2018-11-07
zochin:
Mieegombiin Enkhbold baigaa tsagt ene yls oron avilgach hylgaichdiin yyr bolsoor l baina...ylam l tomorsoor, ard irged ylam yadyyrsaar...
2018-11-07
Зочин:
Ядуурлын түвшин 41 % хүрсэн нь эд нар иргэдийн мөнгийг кармаандаа хийсэн хулгаачууд, гэмт хэрэгтэнгүүд, эх орноосоо урвагчид. Наад УИХ аа тарааж үз. Жирий иргэдийн нүүрийг яаж харах юм болдоо энэ 76 бүлэг хулгаачууд.
2018-11-07
Мал минь хэн ингэж ядууруулсан гэдгийг наад хоёр цэхэр чинь хардаггүй юмуу. АН ш дээ. Ард түмнийг доош нь харуулж бгаад сэгсэрсэн ш дээ. Бүгдийг идсэнийг чи мэдээгүй юу. Битгий ингэж хуцаж бай. Монгол улс жаахан босох гэхээр л гадны урвагчид ингэж л ярьдаг ш дээ. Улс маань босож болохгүй юу. Одоо улс унавал босохгүй. АН ын луйварчид та нар жаахан цуглуулсан юмыг нь идээд л дампууруулна ш дээ. Улс мөнгөтэй болонгуут л тал талаас нь цөөвөр чоно шиг дайрч бна. Боль та нар.
Иргэн:
Зээлээ эргүүлж төлөх бол ялаас мултрах асуудал биш. Хулгайлсан мөнгөө л буцааж өгч байгаа болохоос, гавъя байгуулж байгаа юм биш. Зээл авсан гишүүдийн мөнгийг эргүүлэн авч, УИХ-аас эргүүлэн татах хэрэгтэй. Дүр эсгэж уучлалт гуйгаад орхих асуудал биш. Эд нар чинь чин сэтгэлээсээ уучлалт гуйх ухамсаргүй хүмүүс. Ерөнхий сайдын шахалтаар, хүчээр уучлаарай гэж хэлнэ. Дүр эсгэнэ. Цаашаа хараад энэ мөнгөө ямар замаар эргүүлэн олж авахаа л бодно. Улаан луйварчингууд. Хагартал баяжсан хулгайчдыг тэжээж байснаас ажилгүй залуучуудыг ажлын байртай болгож, хөлсөө урсгаж жижиг, дунд үйлдвэр эрхэлж буй хүмүүст өгсөн бол аштай юу.
2018-11-07
Зочин:
Хулгаачуудыг өмөөрч байгаа УИХ өөрөө хулгайч УИХ гэдгийг жирийн иргэд яруу тодоор харлаа. 2020 онд одоогийн УИХ байгаа гишүүдээс ганц гишүүн сонгогдохгүй
2018-11-07
Монгол терд шуналтангуудад ичих нуур алга болжээ
2018-11-07
Иргэн:
Эд нарыг орвонгоор нь сэгсэрч хаях цаг иржээ!!!
2018-11-07
Mgl women:
Myanguujingiin ulgereer shoo hayj shan naadlaa ta buhen. Chadlaa Uldlee Bayr hurgie! Uldsen jil heden saraa nuglee tsairuulj ihiig buteej ard irgedee sonsono gej naidiy
2018-11-07
Ард түмэн:
УИХ/ Улсын их хурал/ хулгайч луйварчдын үүр уурхай болжээ. Одоо УИХ-ын гишүүдийг/Улсаа Идэх Хулгайчид/-ын гишүүд гэж нэрлэх хэрэгтэй болжээ
2018-11-07
20 onii songuuliin dun..:
20oni songuuliin dun garchihaj bgaa yum bishuu?>
2018-11-07
зочин:
ийм УИХ байгаа цагт монголын хууль хяналтын байгууллага саранд хуцсан саваагүй нохой болсныг харууллаа.........
2018-11-07
Равсал:
Адилхан хулгайч нар юм чинь аргагүй байжуу даа.Ард түмний уур хилэн ямар байдгийг та нар амсахдаа л амсна. 2020 оны сонгууль гэж юу л болдог бол доо хөөрхий.
2018-11-07
Адгийн шаарнууд Ард түмэн удахгүй та нарт хариу барих болно Тэр цагт бүү гоншигноорой хүүхэлдйнүүдээ Ард түмний амжиргаа амьнаас илүү суудалд тань жадлах болно Удахгүй
2018-11-07
zochin:
Ta nar iim baij bitgii shudarga es yariad bai nobshnuudaa ajilaa xiij bga prokuror luu dairaad
2018-11-07
irgen:
MAN ch ongorchee hoorhii.
2018-11-07
ИЙМ ХӨГИЙН ГАРУУД ДАА. МАНАН СӨНӨТҮГЭЙ
2018-11-07
Zochin:
Uul ni tutgeljuuleed shalguulaad zugeer bol butsaadsuulgana biz ene namiin ner khund ulam l buurlaa daa ard tumen mergen shuu dee
2018-11-07
Zochin:
Ene unen shuu dee namiin daalgabaraar zoskhon ene namiin gushuud ter tusmaa erkh medel bukhii khumuust olgogdson shuu dee yu gejbi zeel absan geed garaad irekh yum be uuniig sain shalgakh kheregtei shuu dee
2018-11-07
Зээл бага хүүтэй ч эргэн төлөгдөнө. Харин Монгол улсыг дампуурлын ирмэгт иртэл идсэн АН ын луухаануудыг яах вэ. Тэр төлөгдөх болов уу.
2018-11-07
СОНГОГЧ:
үлдээр нь тодорхой бсан л даа. Батзоригийг явуулвал энэ танхимд үлдэх хүн бараг байхгүй.
2018-11-07
zochin:
il daldaar chulgai chiisen ich churliin gischuudiig yagaad chamgaalaad baidag um?, schorond chiigeechee ,ard irged bid zugeer suuchgui chuu charjil baigaarai
2018-11-07