УИХ Б.Батзоригийн бүрэн эрхийг хэвээр үлдээв
2018-11-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв.

 

Улсын Ерөнхий прокурор Б.Энх-Амгалан "Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн" хэмээн танилцууллаа. 

 

Дараагаар нь байнгын хороодын дүгнэлтийг сонсов. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнэжээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа. 

 

Ингээд байнгын хороодын дүгнэлтээр "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал хураалтыг явуулав. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн  "Санал хураалтыг цахимаар нууцаар явуулъя" гэсэн горимын саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. 

 

Гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Ийнхүү өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Haha Iim huuli togtoogch baikh gej shivshig! Eeree gargasan huulia herejuulj chadakhgui bol zailaad egeech Erenhiilegchiin zev bna Iim maluud baikh gej...
2018-11-07
Еерее огцроочээ шившиг ичихээ байжээ УИХ хан
2018-11-07
araichdee:
amid hun bol yadaj ichedguin bhdaa peeeesh arai2
2018-11-07
Монголын ард түмний хараал хүрч удахгүй үхнэ дээ.
2018-11-07
zochin:
Hodoo aj ahuin yamnii saidad mergejliin hun tomilloh heregtei shdee. HAA-n salbariig hogjuulehed zoriulagdsan ter olon sangiin ur dund hyayalt tabij ajillah heregtei shdee. Yamnii bo;logiin heregjiltiig hangaj ajillah talaar mergejliin chig uurgiig onobchtoi togtooj ogoh heregtei shdee. Mongoliin ediin zasgiin gol salbaj bol HAA-n salbar shdee.
2018-11-07
Равдан:
Жартайсан зэвүүн нүдэнд хүйтэн хулгайчийгаа хамгаалаад үлдэж байгаа УИХ-ыг тараах хэрэгтэй. УИХ-ынхан өөрсдөө Хулгайч болохоор хулгайчийг Ер нь манайд өөр шүүх засаглал, прокурор энэ тэр гэж байгаад хэрэг байнаа юм уу? Жирийн иргэн бол ямар ч өчиггүй шууд л гэм буруутаЙ эсэхээ зохих байгууллагуудаар нь тогтоолгодог УИХ-ын гишүүн болохоор худлаа хэлж хулгай хийсэн эсэхийг тогтоох гэхээр болдоггүй сонин шүү. Ард иргэд бид босох цаг болжээ.
2018-11-07
хархаар л зэвүү хүрээд байх юм
2018-11-07
ИРГЭН:
НОШВНУУД , ЭНГИЙН ИРГЭН бол ШОРОНД ОРСОН ДОО
2018-11-07