Улаанбаатар
ҮХЦ-ийн хуралдаан хойшлов
11 өдөр

Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан хойшлогдов. Хуралдаанаар, Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу  Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх  маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байв.

 

Тийм боловч маргааны хамрах хүрээ, хөндөгдөх асуудал, түүнийг бүрэн гүйцэд шийдвэрлэх шаардлага байгаа зэргийг харгалзан мөн маргааныг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул ийнхүү хуралдааныг хойшлуулжээ хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин