Билл Гейтс илтгэлийнхээ үеэр шилэнд хийсэн ялгадас үзүүллээ
2018-11-07

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Reinvented Toilet Expo” буюу Жорлонгийн шинэчлэл, ирээдүйн чиг хандлагын талаарх олон улсын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжиж байна. 

 

 

Уг уулзалтад тэрбумтан, "Микрософт" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс оролцож, илтгэл тавьсан талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.  

 

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд хүний ялгадас хийсэн шилэн савыг олонд үзүүлсэн нь танхимд байсан хүмүүсийг гайхшруулсан аж.

 

Билл уг ялгадасыг зөвхөн жишээ татахын тулд тайзан дээр авч гарч ирсэн гэдгээ олон учирлажээ.

 

"Миний тэргүүлдэг сан олон жилийн өмнөөс олон улсын стандартад нийцсан ариун цэврийн өрөөг бий болгохыг зорьж байна. Уг ажилд 200 сая ам.долларыг зарцуулсан. Дахин 200 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байна. Ариун цэврийн өрөө бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Энэ шилэн дотор байгаа ялгадаст 200 их наяд ротавирусын эс, 20 тэрбум Шигелла бактер, 100,000 шимэгч хорхойн өндөг бий. Энэ бүх хортой нянгаас болж жилд хамгийн багадаа 500,000 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй" гэж мэдэгдэв.

 

БНХАУ-ын эрх баригчид ирэх оны нэгнээс иргэдээ ил задгай бие засахын 100 хувь хориглож, нэмж 60 сая ариун цэврийн газар байгуулахаар ажиллаж байна. 

 

Мөн Энэтхэг байгалийн бохирдлыг бууруулах, нөхөн сэргээхийн тулд ил задгай бие засахыг хориглож, өндөр торгууль ноогдуулжээ. Тус улсад 2014 онд хагас тэрбум хүн ил задгай бие засдаг байсан бол 2018 онд уг тоо 67 хувиар буурсан гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zoomnoos hurdan osdog huzaa enethegtl hereg bolno ekologi delhiig sonooz bui humuus shuudee
2018-11-07
Ум ма ни бад мэ хум:
Хэзээ нас барчихаа вэ? Уг нь ус хэрэглэдэггүй жорлонг оруулж ирэх л байсан байх даа
2018-11-07
billiin tuluulugch:
ouyngerel gishvvn asan ene hurald oroltsooroi, jorlon yarih tsag bolson huduu hotgvi nvhen jorlond hvnderch bgaa.
2018-11-07
Ум ма ни бад мэ хум:
Хэзээ нас барчихаа вэ? Уг нь ус хэрэглэдэггүй жорлонг оруулж ирэх л байсан байх даа