Улаанбаатар
Ерөнхийлөгчид халдахыг санаархсан бүлэг этгээдийг баривчилжээ
11 өдөр

Францын цагдаагийнхан Ерөнхийлөгч Эммануель Макроны амь насанд халдахыг санаархсан бүлэг этгээдийг баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

22-62 насны зургаан этгээдийг баривчилсан ба мөрдөх ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Гэмт этгээдүүдийн нэг нь ЭМЭГТЭЙ аж. 

 

Тагнуулынхан нууц ажиллагаа явуулж Ерөнхийлөгчийн хөнөөхийг завдсан дээрх этгээдүүдийг Исер, Герман, Люксембургийн хилийн ойролцоох Моззель, Илле Виллен гурван мужаас баривчилсан гэж Тагнуулын Ерөнхий газраас уламжлав.

 

Ерөнхийлөгч болон Францын өндөр албан тушаалтнууд дэлхийн I дайн дууссан 100 жилийн түүхэн ойн хүрээнд дайн болж байсан бүс нутгуудад айлчлал хийж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж буй юм. 

 

Энэ нь Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг санаархсан анхны хэрэг биш юм. Парис хотноо өнгөрөгч долоодугаар сарын 14-нд зохион байгуулагдсан  "Бастилийн өдөр"-т зориулсан цэргийн парадын үеэр 23 настай хэт үндсэрхэг залуу Ерөнхийлөгчид халдахыг завдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
FRANTSIIN ARDCHILAL NOMER NEG
2018-11-10