АНУ-ын Завсарын сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэллээ
2018-11-07

АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт дуусахад хэдхэн хором дутуу байна. Баруун эрэг болон Хавай мужийнхан саналаа өгч дууссан талаар "CNN" агентлаг мэдээлэв. Айдахо, Хойд Дакота, Калифорни, Орегона Вашингтон мужид санал авах хугацаа ДУУСГАВАР болжээ. 

 

 

Саналаа өгч дууссан зарим тойргуудын саналын хуудсыг тоолоход сөрөг хүчин Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд ОЛОНХ болох нь тодорхой байна. Харин эрх баригч Бүгд Найрамдах нам Конгрессийн дээд танхимд ОЛОНХ болжээ. 

 

Төлөөлөгчдийн танхим нийт 435 суудалтай ба сөрөг хүчин, эрх баригчдаас ойролцоогоор 30 суудал илүү авчээ. 

 

Сөрөг хүчин төлөөлөгчдийн танхимд олонх болсон нь Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгэлийг түгшээх нь тодорхой. Учир нь Трамп сонгуулийн кампанит ажилынхаа үеэр амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хөрсөн дээр буулгахад сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой.  

 

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, сөрөг хүчин болсон Ардчилсан намын гол зорилго болох Трампыг Цагаан ордноос явуулах үр дүнтэй алхам хийхээ илэрхийлээд буй.  Тэд Ерөнхийлөгчөө ОХУ-ын дэмжлэгтэй хууль бусаар Ерөнхийлөгч болсон, хүний эрхийг зөрчиж, АНУ-Мексикийн хил орчимд хана босгосон хэмээн буруутгадаг. 

 

Засварын сонгуулийг тэгш жилийн арваннэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Сонгуулиар Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, 39 муж улсын Захирагч, муж улсын 6073 гишүүнийг, шүүгчид болон сургуулиудын тойргийн зөвлөлийн гишүүдийг сонгодог байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Medterms election гээд байгаа нь завсрын сонгууль юмуу засварын сонгууль юмуу.Зарим нь дунд хугацааны гэх юм.Бичиж байгаагаа хянаж нэг мөр болгож байгаач.
2018-11-08