Б.Батзориг буруутай юм уу, буруугүй юм уу
2018-11-08

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимаас ШУДАРГА ЁСЫГ хайлаа. Тэр “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна тэр ёс чинь... Шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь ингээд сууж байна. Энэ хүний үүрэг даалгавараар шийдвэр гаргасан хүмүүс нь цагдан хоигдож байна. Энэ чинь шударга ёс мөн үү?!” хэмээн парламентаас ШУДАРГА ЁСЫГ эрлээ. Харамсалтай нь энэ танхимаас шударга ёсыг олохгүй гэдгээ тэр ухаарч, эцэст нь дуугаа өндөрсгөж, төрийн түшээдийг загнасан буруутан болон үлдэв. Монголын төрд ШУДАРГА ЁС гэж байдаггүй аж.

 

Уржигдархан МАН-ын бүлэг, байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг БУРУУТАЙ хэмээн үзэж, ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. МАН-ын бүлгийнхэн “арьс”-аа хамгаалахын тулд Б.Батзоригт хариуцлага үүрүүлсэн нэр зүүж, түүнийг сайдын суудлаас нь унагав. Харин өчигдөр түүнийг УИХ-ын гишүүний суудалд нь үлдээлээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр УИХ түүнийг БУРУУГҮЙ гэж үзэв. Ингэхэд Б.Батзориг БУРУУТАЙ юм уу,  БУРУУГҮЙ  юмуу.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хоёр өдөр дараалан нэг хүний асуудал хэлэлцсэн УИХ өчигдрийн шийдвэрээ өнөөдөр үгүйсгэлээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөртөө болон УИХ-ын гишүүдэд зээл олгож, ажил албан тушаалын байдлаа урвуулан ашигласан учраас тэр БУРУУТАЙ. Тиймээс ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж байгааг хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувь нь дэмжиж, “давхар дээл”-ийг нь тайлсан.

 

Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүний суудалд нь авч үлдэв. Улсын ерөнхий прокуророос Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлт ирүүлсэн. Түүний даалгавраар зээл гаргасан хүмүүс нь хоригдож байгаа учраас эрх олгосон хүн нь хамт шалгагдах ёстой гэсэн хууль ёсны шаардлага тавьсан гэсэн үг. Харин парламент түүнийг хамгаалж, хууль хяналтын байгууллагад ажлаа хийх боломжийг олгосонгүй. Ямар сайндаа ерөнхий прокурор дуугаа өндөрсгөж, төрийн эрх мэдэлтнүүдийг загнаж зандарсан буруутан болохов.

 

Тэгвэл одоо УИХ-ын гишүүн Б.Батзоригт сонголт байна. Тэр ёсзүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм чинь яагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж болохгүй гэж. Тэгээд ч түүнд хуулийн байгууллагад шалгуулах хангалттай шалтгаан байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимаас нийт ард түмэнд зарлалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн...

 

Ёсзүй, шударга ёсоор бол энэ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хангалттай шалтгаан мөн. Гэвч хууль зөрчсөн илт үйлдэлд УИХ-ын гишүүд нүдэн балай, чихэн дүлий хандаж, ШУДАРГА ЁСЫГ олны өмнө уландаа гишгэлээ. Харин Б.Батзориг гэх хувь хүн юу бодож байгаа нь сонин. Тэр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хэдэн албан хаагчаар туг тахиад өнгөрөх үү эсвэл өөрийн хүслээр бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах уу. ХУУЛИЙН ӨМНӨ ХЭН БҮХЭН ТЭГШ ЭРХ, ҮҮРЭГТЭЙСЭН.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yamarch buruugui,Chingisiin odongoor shagnamaar bna
2018-11-10
Төрийн мөнгийг хувийн зорилгод намын бодлогоор луйвардсан УИх болно засгийн газар нэн даруй огцор. МАНгаруудын хийсэн гэмт үйлдэл хирээс хэтэрлээ. Энэ хэрэг бол60 тэрбумын хэгинй нэг үзүүр.
2018-11-10
zochin:
neg asuudlaar 76 huvi ni buruutai. margaash ni 86 huvi ni buruugui gesen 2 esreg tesreg shiidver gargadag ni oi sanamj ni aldagdsan ba u olonh ni araas ni yavah magadlaltai tul arga buyu hamgaalj ba u
2018-11-10
zochin:
24 tsag hurehgui hugatsaand
2018-11-10
Зочин:
Батзориг ХХААХҮ-ийн сайдын шийдвэр гаргаж УИХ-ын гишүүдэд зээл өгсөн нь буруутай тул сайдаасаа огцорсон УИХ-ын гишүүний хувьд алдаа биш гэж намынхан гишүүд нь үзэж авч үлдсэн байна. Болохгүй юм байхгүй. Ямар АСЕМ, Хөгжлийн банкны хөрөнгө шиг шамшигдуулчихсан ор сураггүй болчихсон биш.
2018-11-09
ЭНЭ БАТЗОРИГ ЛАЛАРЫГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХАА БОЛОХООР ШОРОНД АВААЧИЖ ШАЛГАНА. ЭНЭ ЛАЛАР ШОРОНД ОРУУЛЖ БАНДИ БОЛГОЖ БООВОО ХАНТЛАА ОЛОН УДАА ХӨХҮҮЛЖ ТАМЛАНАА.
2018-11-09
шоронд орох нь ойлгомжтой цаг хугацааны асуудал
2018-11-09
Олон зуун тэрбумыг идсэн хүнийг төрийн тэргүүнээрээ сонгочихоод бид одоо юу ч ярихвав дээ. Эрдэнэтийн 49 хувийг хувьдаа авчихсан луйварчид ч Ардчилсан намых. Оюу толгойн давуу байдлыг Рио алдсан Сайханбилэг ч АН ых. Тэгээд энэ луйварчин намынхан юу яриад бгаа юм болоо. Тэд хулгайлж луйвардсан. МАН ынхан зээл авсан. Зээл төлөгдөнө. Луйвар хулгай төлөгдөх болов уу
2018-11-09
иргэн:
Энэ чинь сонгуулийн 60 тэрбумын уршиг л явж байна шүү дээ.Батзориг хүү ч бас их шуналтай бололтой.Ер нь энэ төрд гарсан хүмүүс Ерөнхий сайд асан Бямбасүрэн шиг байх ёстой.Ер нь энэ сангууд,ББСБайгуулга,төрийн бус байгуулагаар дамжуулж мөн ч их мөнгө угаах юм даа.Монгол бий болсон луйврын бүлэглэлийнхэн мөнгө идэхдээ эхийнхээ сүүнд цадаагүй өмсөж зүүж идэж уухдаа ханаагүй шуналтай хүүхдүүдийг өндөр албан тушаалд тавьж өөрсдийн шуналын дэв бузараа гүйцэтгүүлэх юм даа.
2018-11-09
монгол хууль:
2020 онд батзориг шоронд орох боломжтой юу.хѳѳн хэлэлцэх хугацаѳ нь дуусчих уу
2018-11-08
Buruutai hamgin ih buruutai
2018-11-08
Бид:
Батзориг шоронд орвол УИХ ын 50% нь байхгvй болно. Тэхээр эрхэм гишvvд цаг хожиж авч vлдэхээс оор арга зам vгvй боллоо. Хvмvvны зовлонг ойлгож болно шvvдээ ккккк
2018-11-08
Зочин:
Энэ УИХ Батзориг гэдэг луйварчинг авч хоцрохгүй бол өөрсдөө араас нь шоронгийн хаалга татаж,УИХ-аа тараах дээрээ тулж байгаа учраас ичих нүүрэндээ илэг наагаад ч болов энэ хулгайчаа хаацайлаад өнгөрлөө. Монголд шудрага ёс алга,УИХ,төр нь хулгайч луйварчдаар дүүрсэн байгааг нотоллоо. Одоо ард түмэнд ганц сонголт байгаа нь хувьсгал хийж алдагдсан эрх чөлөөгөө олж авах зам л үлдлээ.
2018-11-08
иргэн:
Батзоригт хайртай дуртайдаа үлдээж байгаа юм биш Хэрэв Батзоригт хариуцлага тооцож явуулбал араас нь явах хүн маш олон өөрөөр хэлбэл УИХ хурал тарах болж байгаа юм дээр нь энэ олон хүнийг цагдан хорих газар байхгүй |боловсон шорон | тэгэхээр юу гэж явуулах в дээ ард түмний үгийг нохой хуцсан чинээ бодох биш 2020 оныг хүлээж зөв сонголт хийх болждээ
2018-11-08
Zochin:
Ene khun ooroogishuuneesee tatgaltsaad shalguulaad buruugui bol butsaad orood irekh kheregtei dee tegbel mash sain oort bolon namiin nerkhund kheregtei shuu
2018-11-08