Өнөөдөр Монгол Бахархлын өдөр
2018-11-08

Өнөөдөр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигт: 

 

Гэрэл зургийг MPA.MN


1. Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй. 


2. Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай” гэж заасны дагуу энэ өдрийг манай улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна.


Энэ жилийн Монгол бахархлын өдрөөр дараах арга хэмжээ болно.

 

12:00 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

 

14:00 цагт Буянт-Ухаа спортын ордонд Үндэсний 128 бөхийн барилдаантай. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, олон нийтэд хандаж үг хэлнэ. Бөхийн барилдааны төгсгөлд шагнал гардуулна.

 

09:00-16:30 цагт Монголын Үндэсний музей иргэдэд түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин