АНУ-ын тэнгисийн цэрэг халдлага үйлдэж, 13 хүнийг хөнөөжээ
2018-11-09

Өмнөд Калифорнийн Таузанд-Окс хотын "Borderline Bar & Grill" гэх шөнийн цэнгээний газарт зэвсэгт халдлага болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг зэвсэгт халдлагаар 13 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан гэнэ. Шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал МУУ байгаа хэмээн албаныхан уламжлав. 

 

Хар хувцастай нэгэн эрэгтэй тус газарт орж ирснийхээ дараа гэнэт бүжиглэж байсан иргэд рүү гал нээжээ. 

 

Хэрэг гарах үед тус шөнийн цэнгээний газарт "College Country Night" гэх оюутнуудын танилцах үдэшлэг зохион байгуулагдсан гэнэ. 

 

Хяналтын камерт "Гэмт этгээд гар буугаар гал нээснийхээ дараа халааснаасаа утаа ялгаруулагч бөмбөг шидэж, хүмүүсийг гүйлдэх үед дахин гал нээсэн" бичигджээ. 

 

Гэмт этгээд цагдаа нарыг ирэхээс урьтаж, АМИА ЕГҮҮТГЭСЭН аж. Цагдаагийнхан "Гэмт этгээдийг 

 

 Ян Дэвид Лонг гэх 28 настай эрэгтэй халдлага үйлджээ. Тэрээр  2008-2013 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж, 2010-2011 онд Афганистанд алба хааж байв. 

 

Ерөнхийлөгч Дональд Трамп халдлагатай холбогдуулан Цагаан ордны өмнөх төрийн далбааг хагас бөхийлгөх шийдвэр гаргажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэнэг янкууд бшх юманд тэнэгдэх юм даа хөөрхий... Өөрсдийгөө алаад дуусна даа
2018-11-11
Amerik sindrom gej ene Rembogiin durd orood
2018-11-10
янкууд тэгж л таарнх
2018-11-09
Amerikchuudaa gej.
2018-11-09
Rambo:
Rambodson bna
2018-11-09