Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна
2018-11-11

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 4. Адъяа гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. 

 

Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна. 

Shuud.mn
Сонин хачин