Яруу найрагч Л.Ганзул бурхны оронд оджээ
2018-11-11

 

 

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул бурхны оронд заларчээ.

 

Л.Ганзул 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Баян-Агт сумын 8 жилийн дунд  сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакци, Зиндаа.мн сайт, “Зиндаа”  сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч, уран бүтээлч байв.

 

Л.Ганзул “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлжээ.

 

Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол, тэмдэг, шагнал хүртээжээ.

 

Тэрээр "Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байлаа.

 

Ум сайн амгалан болтугай. Гэр бүл төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Shuud.mn
Сонин хачин
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
2018-11-12
Um maanii badmii hum
2018-11-12
Ee um maamii badmi hum, yamar ert zaluudaa butschihav daa....
2018-11-11
zochin:
Um sain amgalan boltugai
2018-11-11