Монголын багийн хоёр дахь алтан медалийг Б.Мөнгөнчимэг хүртлээ
2018-11-11

 

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээн болж байна. Өчигдөр /2018.11.10/ тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг Монголын багийн хоёр дахь алтан медалийг хүртлээ.

 

Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний  алтан медалийн эзэн болов.

 

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.  

 

Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Г.Болдбаатар аваргын алтан медалийг хүртсэн билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин