Энэ долоо хоногт болох ДӨРВӨН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-11-12

Эхний долоо хоногт дэлхий дахинд болох чухал ДӨРВӨН үйл явдлын талаарх мэдээллийг Британийн “ВВС” агентлаг нийтэлжээ.

 

Зартай гэмт этгээдийг ШҮҮНЭ

 

 

Юу болох вэ?

 

АНУ-ын Нью Йорк хотноо Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн шүүх хурал болно. Уг шүүх хурал дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх билээ.

 

Яагаад чухал вэ?

 

Эль Чапо бол манай цэнхэр гаригийн “хамгийн аюултай” этгээдийн нэг юм. Тэрбээр маш хүчирхэгээс гадна хар тамхины бизнесээр баяжсан нэгэн.  Түүний бизнес олон улсад хүчээ авсан ба АНУ-д героин, кокаин, метампетамины худалдаа эрхэлдэг. Эль Чапо жилдээ 50 оронд хар тамхи борлуулж, гурван тэрбум ам.долларын ашиг олдог. Тэрбээр хоёр удаа шоронгоос амжилттай оргож байсан ба 2016 оны долоодугаар сард баригдаж, улмаар АНУ-д шилжүүлсэн юм.

 

Түүнийг шоронгоос оргосон, өрсөлдөгчдийнхөө аминд хүрсэн гэх олон хэрэгт буруутгажээ.

 

Итали төсвөө баталж чадах уу

 

 

Юу болох вэ?

 

Олон сарын турш гацаад буй улсын төсвийг маргаашийн дотор батлахаар тохиролцжээ.

 

Яагаад чухал вэ?

 

Энэ асуудал зөвхөн Италийн дотоодын асуудал бус Европ болон дэлхийд ч мөн чухал асуудал.  Италийн эвслийн Засгийн газар зарлагаа бууруулах янз бүрийн амлалт өгсөөр буй юм.

 

Тус улс ДНБ-ий 131 хувьтай тэнцэх хэмжээний өртэй ба Грекийн дараа бичигдэх Европын хамгийн өртэй хоёр дахь улс билээ.  Европын эрх баригчид Италийг өрийн хэмжээгээ багасгахыг уриалж байгаа. Итали бол Евро бүсийн гурав дахь том эдийн засаг юм.

 

Килограмм нэрээ өөрчилнө

 

 

Юу болох вэ?

 

Энэ долоо хоногийн эхлэн килограмм нь килограмм жингүй болж магадгүй.

 

Яагаад чухал вэ?

 

Амьдрал дээр цөөхөн хэдэн тодорхой зүйл бий. Килограмм нь эдгээр тодорхой зүйлийн нэг гэж бодож байна.  Бүх цаг хугацааны турш килограмм нь килограмм дээр тулгуурлаж ирсэн.  “Олон улсын прототипийн килограмм” гэдэг нэр томъёо жил өнгөрөх тусам өөрчлөгдөж байна.  Тиймээс эрдэмтэд шинээр нэр бий болгох юм.

 

Британичууд Европын орнуудад чөлөөтэй зорчихгүй

 

 

Юу болох вэ?

 

“Британийн иргэд Европын холбоонд багтах улсуудад зорчихын тулд заавал виз авах шаардлагатай юу?” эсэх асуудлаар эрх баригчид шийдвэрээ гаргана. Уг шийдвэр маргааш гарах юм.

 

Яагаад чухал вэ?

 

Британи улс ирэх оны гуравдугаар сарын 29-ны өдөр Европын холбооноос албан ёсоор гарахаа илэрхийлээд буй юм.  Хэрвээ уг амлалт ажил хэрэг болбол британичууд хүссэн үедээ, чөлөөтэй Европын орнуудаар зорчих боломж хязгаарлагдаж эхэлнэ. Британичууд визний хураамж гэж 60 ам.доллар тушаахаас гадна хамгийн багадаа 6 долоо хоног хүлээх шаардлагатай болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Mangar setguulch:
3 dollariin ashig oldog genee, ene tenegiig yanaa
2018-11-12