ТРАМП-КИМ нар энэ долоо хоногт УУЛЗАХГҮЙ
2018-11-12

АНУ-д өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан завсарын сонгуулийн дараа ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалт зохион байгуулагдана хэмээн албаныхан мэдээлж байв.

 

 

Төлөвлөөгөөний дагуу Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бие төлөөлөгч, туслах Ким Ён Чол Нью Йорк хотноо энэ амралтын өдөр ирж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах байсан юм.

 

Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар удирдагчийн туслах Нью Йорк хотноо очоогүй байна.

 

Дээд хэмжээний уулзалтаас урьтаж, хоёр талын төлөөлөгчид уулзахаар өмнө нь тохиролцсон билээ.

 

“Дээрх шалтгаануудаас шалтгаалан энэ долоо хоногтоо ТРАМП-КИМ нарын уулзалт зохион байгуулагдахгүй” хэмээн Төрийн департамент мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин