Гүзээлзгэнэд зүү нуусан эмэгтэйг баривчилжээ
2018-11-12

Австралийн цагдаагийнхан тусгай мөрдлөгө явуулсаны үр дүнд гүзээлзгэнэ жимсэнд зүү нууж, иргэдийн амь насанд заналхийлсэн этгээдийг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан өчигдөр уг хэрэгтэй холбогдуулан 50 настай эмэгтэйг баривчилсан гэнэ. “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлсэн учир нэмэлт тайлбар өгөх боломжгүй” хэмээн албаныхан мэдэгдэв.

 

Гүзээлзгэний эх орон гэгддэг Австралийн Кийслэнд мужид борлуулагдаж буй олон тонн гүзээлзгэнээс зүү гарч, 100 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирчээ. 

 

Мөн аюулгүй байдлын үүднээс Австралийн эрх баригчид олон улс, дотоодод худалдаалдаж буй гүзээлзгэнээ эргүүлэн татаж, устгасан юм.

 

Эрх баригчид уг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, тариаланчдад их хэмжээний хохирол учруулсан этгээдийг ТЕРРОРИСТ этгээдтэй зүйрлэж, хуулийн дагуу хатуу шалгаж, шийтгэхээ амласан билээ.

 

Мөн жимсэнд зүү нууж, улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн этгээдийн талаарх мэдээлийг өгсөн иргэнд 70,000 ам.доллар өгөхөө амласан юм. Мөн Ерөнхий сайд хэрэгтэн баригдвал шууд 15 жилийн ял оноохоо мэдэгдсэн билээ.

 

Австралийн гүзээлзгэнэ үйлдвэрлэгчид жилд 160 сая ам.долларыг халаасладаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин