Робин Тикийн тансаг харш түймэрт ШАТЖЭЭ
2018-11-12

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймэр иргэдийн амь нас, эд хөрөнгөд ноцтой заналхийлж буй юм.

 

 

Ерөнхийлөгч Дональд Трамп гамшгийн бүсэд ОНЦ БАЙДАЛ зарлаж, иргэдийг нэн яаралтай нүүлгэн шижлүүлэхийг үүрэгджээ. 

 

Гэнэтийн байгалийн гамшиг өдгөө 24 хүний амийг авч одсон аж. 

 

Тэгвэл тус бүс нутагт холливуудын олон алдартнууд амьдардаг ба зарим нь байшин, газар зэргээ ойн түймэрт алдахад хүрчээ. 

 

Тэдний нэг нь дуучин Робин Тик гэж www.dailymail.co.uk сайт мэдээллээ. Дуучин эр далайн эргийн Малибу дахь харшаа бүхэлд нь түймэрт алджээ.

 

Дуучин эр уг харшаа 2012 онд 2.4 сая ам.доллараар худалдан авсан гэнэ. Тэрбээр инстаграмдаа бүхэлдээ шатсан харшийнхаа зургийг нийтлээд "Байшин минь явчихлаа" гэж бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин