Террористуудын барьцаанд байсан иргэдийг чөлөөлжээ
2018-11-12

Сирийн армийнхан тусгай ажиллагаа явуулж өнгөрсөн долоодугаар сард алан хядах "Исламын улс" бүлэглэлд барьцаалагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг амжилттай чөлөөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Армийнхан Палмирагийн цөлийн зүүн хойд хэсгээс барьцаалагдсан арван эмэгтэй, есөн хүүхдийг аварсан байна.

 

Тухайн үед террористууд 30 гаруй иргэнийг барьцаалсан ба өнгөрөгч зургаадугаар сард зургаан иргэнийг чөлөөлсөн байна. Мөн хэд хэдэн иргэн террористуудаас амжилттай зугтаасан бол нэг хүн амиа алдсан гэнэ.

 

Барьцаалагдсан иргэд шашны цөөнх Друзэ үндэстэн юм. Сиричүүд уг үндэстэнг харь үндэстэн гэж үздэг.

 

Сирийн тал олон улсын цэргийн эвслийн дэмжлэгтэй террористуудад эзлэгдсэн нийт газар нутгийнхаа 99 хувийг амжилттай чөлөөлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин