Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэвшүүлэх үү
2018-11-12

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар намын бага хурлыг товлох, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх чуулганы хуралдааны үеэр гишүүдийн асуултад  хариулахдаа тун удахгүй намын бага хурлаа хуралдуулахаа мэдэгдэж байсан. Мөн ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас Б.Батзоригийг чөлөөлсөн. Тиймээс  тус салбарын сайдад нэр дэвшигчийг Засгийн газар УИХ-д өргөн барих үүрэгтэй. Ямартай ч Удирдах зөвлөлийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлж байгаа сурагтай. 

 

Хэрвээ Удирдах зөвлөлөөс дэмжлэг авбал, УИХ-д сайдад нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх юм. У.Хүрэлсүхийн танхимын гишүүд огцорсон ч дараагийнх нь мөн л "давхар дээл"-тэй байх бололтой. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Ene hun MAHNiin gologdol
2018-11-12
Bolovson huchnii dutagdald orchihson ym baina l daa.
2018-11-12
зочин:
Урвагч Улаанд ичих нүүр байдаггүй юм байх даа . Ийм хүнийг дэвшүүлж байгаа МАН ч гэж нам юм байх даа. Энэ намыг тараасан нь дээр. Хүрэлсүхийг хурдан огцруул
2018-11-12