Д.Хаянхярваа Ерөнхий сайд болох хүслээ илэрхийлэв үү
2018-11-12

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ууртай байна. Тэрбээр намын дарга У.Хүрэлсүхтэйгээ тэрсэлдээгүй гэж тодотгоод тэрсэлсэн мэдээлэл хийлээ. Түүний уур, ашиг сонирхол нэг цэгт огтолцож буй бололтой.  

 

 

Д.Хаянхярваа “Би намын даргатйа сөргөлдөөгүй. Намын даргыг шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Би ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байгаа. Хэлсэн шүүмжлэлийг зөрчил, атаа хорсол гэж хүлээж авна уу, алдаа оноо засах эрүүл саруул ухаан гэж ойлгоно уу. Энэ нь улс төрийн том зүтгэлтэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ухааны цар хүрээг харуулах асуудал” гэж ууртай мэдэгдэв.

 

Энд МАН-ын дарга У.Хүрэлсүх бус Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан үг бий. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын суудалд асуудал үүссэн гэсэн үг. Ард түмнээс дэмжлэг хүсч УИХ, Засгийн газрыг тараагаад, өөрөө огцорно гэсэн У.Хүрэлсүхийн үг Д.Хаянхярвааг ингэж эгдүүцүүлжээ. Тиймээс тэрбээр У.Хүрэлсүхэд УИХ-ыг тараах эрх байхгүйг нь хэлээд “улс төрийн өндөр албан тушаалтай хүн өөрийнхөө хэлж ярьж байгаа үйлдэл бүхнээ байнга хянаж байх ёстой” хэмээн Ерөнхий сайдын суудалдаа гамтай байхыг нь сануулав.

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. Хүн амины хэрэг, нэн хөнгөлөлттэй зээл гэх шалтгаанаар сайд нар нь ээлж дараалан асуудал үүсгэж, суудлаа тавьж өгсөн. Одоо ч сайдын суудлаа эзгүйрүүлж болзошгүй хүмүүс бий. Асуудал үүсгэсэн сайд нарыг сугалж огцруулах бус Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг сөрөг хүчнээс эхлээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү сануулсаар буй. Сөрөг хүчний энэ шаардлага дээр МАН-ын бүлгээс хүч нэмчихвэл Засгийн газар огцрох нь цаг хугацааны л асуудал. Үүний эхлэл болгож, өнөөдөр Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Харин Д.Хаянхярваад том сонирхол бий. Тэр дараагийн Ерөнхий сайд болохыг хүсч буйгаа илэрхийлэх үүднээс түрүүлж дуугарсан байж болно.

 

Сөрөг хүчинтэй нийлж, Засгийн газраа унагасан түүх АН-ынханд бий. Энэ гашуун түүхийг Н.Алтанхуягийн Засгийн газрынхан мэдэрсэн. Харин одоо энэ гашууныг У.Хүрэлсүхийн Засгийн газар амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Ямар сайндаа л Ерөнхий сайд “шүдгүй арслан шиг болчихоод байна” гэж хэлэхэв. Үхэхээс айхгүй ажиллана гэж гарч ирсэн Ерөнхий сайд юу ч хийж чадахгүй суугаа нь гадны олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа нь тодорхой.

 

Ямартай ч МАН-ын саарал байшин “шатах”-ын даваан дээр байна. Намын дарга, Ерөнхий сайдын албыг давхар атгасан У.Хүрэлсүх байшингаа шатаахгүйгээр жоомнуудаа барьж чадахгүй байдалд хүрч болзошгүй нь.

 


Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ж.Эрдэнэбат,Мөнхбат,Оюунхорол нар Миеэ.Энхболдыг дагаж амь зуудаг бууны нохойнууд биздээ.Ард түмэн та гурвыг дахиж улс төрд яав ч гаргахгүй.Улс орон ард түмнээс хулгай хийнэ.Энэ гурван нөхөр хуулийн өмнө нэг очих л байх.Миеэ.Энхболдыг дагаж амьдардаг Улс орны өнгөтэй өөдтөөг хулгай хийдэг Эрдэнэтийн 49-хувийг хүртэл хулгай хийсэн нөхдүүдийн талын нөхдүүд ерөнхий сайд Хүрэлсүхийг эсэргүйцэж байна.Энэ Оюунхорол ,Мөнхбат хоёр чинь монгол хүн мөн юм уу.Ерөнхий сайдаа ард иргэд олуулаа шүү бүү шантар.
2018-11-13
Болд:
Яг үнэн ш дээ
2018-11-13
Болд:
Засгийн газар огцрох ёстой
2018-11-13
Болд:
Буруу биш үнэнийг өгүүлжээ
2018-11-13
Тийм
2018-11-13
Guest:
ХАЯНХЯРВАА БУРУУ ЮМ ЯРИАГҮЙ
2018-11-12
Болд:
Буруу биш үнэнийг өгүүлжээ
Тийм
Зочин:
Хаянхярваа гэж нэг хөгшин далдагар байхйийм аа саваагүй нохой саранд хуцна гэж үг яг үнэн шүү,бөгсөөрөө чанга унахаараа л сая өвдөлт гэж юу байдаг билээ гэж санах байх дөө наад далдаак чинь
2018-11-12
Одоо ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХ ЁСТОЙ
2018-11-12
Болд:
Засгийн газар огцрох ёстой
зочин:
энэ хаянхарваа гэмгүй царайлаад их далдаганаж байнадаа.Манай Дарханыхныг их самарсандаа. Одоо намаа самрах нь дээ.Өчүүхэн амьтан хирээ мэдэж баймаардаа.
2018-11-12
зочин:
бүлгээ Хүрэлсүх хуваасан байхаа 1 тэрбумаар зарим гишүүдээ уургалж
2018-11-12
Болд:
Яг үнэн ш дээ
зочин:
hyanhyrvaa zailbal taarna
2018-11-12
Зочин:
Бүл удирдаж чадахгүй байж юу бэ
2018-11-12
Нэтээр мөнгө олцгооё:
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр өгнө 2.4 оронтой нууц үг 3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4.Mongolia 5.Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
2018-11-12
Нэтээр мөнгө олцгооё:
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр өгнө 2.4 оронтой нууц үг 3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4.Mongolia 5.Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
2018-11-12
ARAI UGUI BAILGUI DEE.ZUL BUHUHIIN UMNU BADAMLADAG GEDEG.TER NI BAIH DAA.
2018-11-12
zochin:
Ene icheesei iim umnuud xaa saigvi ix baih um da
2018-11-12
ZOCNIN:
eronhii said bolox hyn yadaj 160 bwal deer yumuu daa.
2018-11-12