Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлнэ
2018-11-12

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэсэн үндэслэлээр огцруулах асуудлыг тавьж, НИТХ-ын дарга С.Амарсайханд санал хүргүүлэхээр албан бичигт гарын үсэг зуржээ. 

Ерөнхий сайдын саналыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүрэлсүх маш зөв ажиллаж байна, Миеэ, СУ.Батболд гэсэн 60 тэрбумынханаас салахгүйгээр шударга ёс яриад ч хэрэггүй, Мөн ХХБ-ны 49 хувьтай орооцолдсон Миеэ засгийн газрын бүхий л том бүтээн байгуулатанд саад болж байгаа нь үнэн ЕС-ддаа амжилт хүсье,,,,
2018-11-13
Иргэн:
Батболд бол бохир мөнгөтэй нэр холбогдоогүй мөрөөрөө ажлаа хийж яваа хүн. Харин Хүрэлсүхийн хувийн эрх ашигт саад болоод байгаа бололтой.
2018-11-13
У.Хүрэлсүх бол хариуцлагаас зугтааж чаддаг шигээ бялууны амттай хэсгийг хамгийн түрүүнд хүртэж чаддаг эр. Удирдсан нам нь сонгуульд ялагдаж, УИХ-д сонгогдсон нь гишүүд нь бүлэггүй хоцорч ордонд буйдантай суулт хийж байхад, цалингаа тавж чадахгүй болсон намын аппарат нь давхар дээлийг эсэргүүцэн талбайд жагсаж явахад, үг дуугарсан цөстэй хэдэн гишүүд нь АТГ-д өдөр бүр дуудагдаж явахад У.Хүрэлсүх Австралид тарвалзаж хэвтэв. Удалгүй нам нь АН-ын урилгаар засагт багтахад МАН-аас хамгийн өндөр суудалд буюу Шадар сайдын суудалд У.Хүрэлсүх суусан юм. Түүний Австралиас эргэж ирсэн шалтгаан энэ.