М.Энхболд нарыг огцруулах ЭРХ У.Хүрэлсүхэд биш парламентад байгаа
2018-11-13

АН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэхээр дэмжиж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулахыг дэмжлээ. Цаашлаад УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг МАН-ын дарга У.Хүрэлсүх шаардаж, УИХ дахь бүлэгт асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулахыг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи дэмжсэн даруйд НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Амарсайханд санал хүргүүлэх албан бичиг үйлдүүлж, гарын үсгээ зурсан байна лээ. Өнгөрсөн долоо хоногт хотын парламент хуралдаж, нийслэлийн Засаг даргыг ажлаа сайн хийж байгаа гэж дүгнэн “хангалттай сайн” гэсэн үнэлгээ өгсөн бол шинэ долоо хоногийн эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэсэн үндэслэлээр огцруулах санал хүргүүлж байна. Үүнийг олон нийт хотын даргыг үүрэгт ажлаа хангалтгүй хийсэнд бус улс төрийн шийдвэрээр огцруулах саналд хүрсэн гэж олон нийт харж байна.Гэхдээ хотын дарга С.Батболдыг огцруулах эсэхийг НИТХ буюу хотын парламент шийднэ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Удирдах зөвлөл хуралдахаас урьтаж Ерөнхий сайдад ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Харин энэ удаад МАН-ын Удирдах зөвлөл У.Хүрэлсүх албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг сөхсөнгүй, хотын фракцынханд хариуцлага тооцохоор төлөвлөсөн сценарийн дагуу явагдсан. Тиймээс Д.Хаянхярваа гишүүнийг бүлгийн даргаас огцруулах асуудлыг УИХ дахь бүлэг шийднэ. Гэхдээ гишүүн Д.Хаянхярвааг  огцруулах үндэслэлд УИХ дахь МАН-ын бүлгийн эв нэгдлийг хангаж, чадаагүй, хагардуулсан” гэсэн шалтгаан явж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг байтугай нам дотроо хотын, зүүний хүчний, шударга ёс-эрс шинэчлэлийн гээд хэд хэдэн фракц бүлэглэлээрээ хуваагдсаныг ажиглагчид андахгүй. Тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлэг парламент бүрдсэн цагаас, цаашлаад  намын даргаар шинээр томилогдсон үеэс 33:32-ын бүлэг илүүтэй тодорсон. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг чөлөөлснөөр 32:32 гэсэн тэнцүү харьцаатай яваа. Тиймээс бүлгийн даргаа огцруулах асуудалд санал тэнцэх үү, эсвээс Д.Хаянхярвааг бүлгийн даргаа огцруулаад, УИХ-ын даргаар М.Энхболдыг авч үлдэхээр тохироо хийх үү гэдгээр асуудал үргэлжлэх биз.

Учир нь Ерөнхий сайд өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг тавина. Хуулиараа УИХ-ын даргыг огцруулах ас уудлыг парламентын гишүүд хэлэлцэн шийдвэрлэх заалттай.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентын гаднах эрхэм. Гэхдээ түүний МАН-ын дарга гэх албан тушаал эрх баригч хүчнийг гаднаас бүхэлд нь захирах том эрх мэдэл, уг нь.  М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах асуудал МАН бүлгийн улс төрийн шийдлээс хамаарна. Хэрвээ огцруулах асуудлыг УИХ-д тавьж хэлэлцүүлбэл парламент дахь сөрөг хүчинтэй улс төрийн тохироонд хүрэх шаардлага үүснэ. Сөрөг хүчин АН-ын тухайд 60 тэрбум”-ны асуудалд ч, ЖДҮХС-гийн зээлийг гишүүд авсныг ч эсэргүүцэж,  огцруулах шаардлагыг тавьж байсан.

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг  дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой ЖДҮХС-гийн сангаас УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд тэрбум тэрбумаар зээл авсныг олон нийт эсэргүүцэн бухимдаж байгаа. Энэ үед МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын фракцын “60 тэрбум”-ынхны асуудыг сөргүүлэн тавьсан нь нийгэмд таалагдах улс төрийн шийдэл гэж тооцсон бол эндүүрэл. ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүд, албан тушаалнуудад “намын даалгавар”-аар зохион байгуулалттай олгожээ гэсэн таамлаглалыг 950 саяас 48 тэрбум хүртэл төгрөгийн зээл авсан баримтууд улам баталгаажуулаад байгаа.

Тиймээс нийгэм бүхэлдээ МАН-д итгэхээ болиод байна, эрх баригч хүчний удирдагч аа. Ер нь тэгээд өнөөдөр бүрэн эрхийн хугацаа нь талаасаа талийж байгаа эрх баригч хүчнийхэн хэнийг даргаар томилж, хэддүгээр ээлжийн Засгаа байгуулах нь ч олон түмэнд нөлөөгүй, нүд хужирлах төдий зүйл. ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааны нэрийг дэвшүүлэхэд нь “Сангийн  сайдаар хэдэнтээ томилогдсон, төрийн сайдад зургаа дахиа нэр дэвшиж байгаа” гээд  түмэн олон тоо бодож, түүх ярьж, хачирлах нь зүйн хэрэг.

Ийнхүү эрх баригч хүчний талцал, хагарлыг хөндлөнгөөс харж, ажиглаж л байна. 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Төр өмчтэй байх, иргэд амины өмчтэй байх, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгах К.Марксын агуу үзэл санааны хажууд Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газар тарах, Монголын төрийн тогтолцоог өөрчлөх эсэх нь ёстой л хумхийн тоос шиг өчүүхэн асуудал. Монголчууд бидний билгийн нүдний мэлмий 1990 онд таг сохорчээ.
2018-11-13
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2018-11-13
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төр өмчтэй байхыг, ард иргэд амины өмчтэй байхыг, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгахыг марксизмын үзэл санаа гэнэ. Усан тэнэг, үхэр монголчууд бид сүүлийн 200 жилийн туршид амины өмч, хувийн өмчийн ялгааг ойлгож чадахгүй эргүүтсээр явна. К.Марксын тодорхойлсноор бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэдэг байна. Тухайлбал, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал энэхүү өмч нь амины өмч болно. Харин 1000 хонио бусдаар маллуулвал бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжих бөгөөд ийм өмч нь хувийн өмч болдог байна. Өөрөө хэлвэл аливаа өмч нь бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжиж байна уу?, үгүй юу гэдгээс хамаараад эсвэл хувийн өмч, эсвэл амины өмч болдог байна.
2018-11-13
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
2018-11-13
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
2018-11-13
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-11-13
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
2018-11-13
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын хий үзэгдэл монголоор тэнэж явна.
2018-11-13
К.Марксын үзэл санааг удирдлага болгосон Хятад улс үсрэнгүй хөгжиж, хөгжлөөрөө дэлхйид гайхуулж байна. ХЯтадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа К.Марксын бүтээлийг нарийвчлан судлах, марксын үзэл санаанд үнэнч байхыг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын 200 жилийн ойг төр засгийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хөшөөг түүний төрсөн нутагт нь (Германд) сүндэрлүүлж байна. Монголын удирдагчид К.Маркс гэж хэлэхээс ичиж байна. Ичиг, ичиг!!!
2018-11-13
Ардчилалын үзэл санааг удирдлага болгосон Монгол улс эдийн засаг, нийгэм, ёс суртахууны хувьд бүрэн дампуурч, өрийн тулам болж байна. Тусгаар тогтнол нь дэнжигнэж байна!!!
2018-11-13
Асуулт: Монгол орон парламентын засаглалтай орон уу? Зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон уу? Хариулт: Монгол орон зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон. Ард түмэн төрийн эрхийг барьдаг гэж худлаа юм байна. Нэг намын удирдлага төр засгийн удирдагчдыг (УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлнэ, УИХ-ын гишүүнээр хуурамчаар сонгоно, УИХын дарга, Ерөнхий сайд, Яамдын сайд, нийслэл, дүүрэг, аймгийн дарга нарын нэр дэвшүүлж хуурамчаар батална гэх мэт) томилдог хуурамчаар сонгодог үнэхээр нэг намын удирдлагатай орон юм. Нам нь нам биш, мафийн бүлэг!
2018-11-13
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
2018-11-13
Шударга байцгаая гэж нэг амаараа Сайхан яриад негее гар ам хоёр нь ширээний сандал луйврын менгенеесее салж чадахгуй байгаа нехдуудийг огцруулах хэрэгтэй шударга гэж огцрох дургуй байгаа нехдууд еерсдее эхэлж огцорцгоо ард тумний татварын менгеер баяжихаа больгоо тангарагаа няцсан хэн ч байсан хариуцлагаа хулээ
2018-11-13
Шагдар:
Муу сайн Луйварчид сандал. ширээнээсээ зууралдаж үхэхдээ үхэр. буугаа. тавьж. байна даа
2018-11-13
zochin:
m enkhbold g ogtsryylaad jijig dund uildveriin idsen mungu shiidegdehgui sht, hydla uursdigoo hamgaalsan yum higeed baina ene hurelsekh kuukelde
2018-11-13
иргэн:
Хүрэлсүхийн эсрэг монголд нүүрлэсэн хулгайч,луйварчидын бүлэглэл хүчтэй шахалт үзүүлнэ.Миеэ.Энхболд,Хаянхярваа,Мөнхбат,Оюунхорол нарыг эхний ээлжинд намаасаа хөө.УИХ дээр АН-н бүлгээс Д.Эрдэнэбат,С.Эрдэнэ,Пүрэвдорж,Наранхүү нар нь цээжээрээ хамгаална.Хамтран хулгай хийгч удирдагч нь байхгүй бол хэцүүднэ гэдгээ мэдэж байгаа.Эрдэгэтийн 49-хувь,Монрос-цветмет,Дарханы төмөрлөг,Хөтөлийн цементийн үйлдвэр гээд улсын өнгөтэй өөдтөөг хулгай луйвраар авсан бүлэглэлийн нөхдүүд шүү.Хулгай луйврын дэв бузар болсон нөхдүүдийг төрөөс намаас цэвэрлэх цаг нь болсон.2020-онд энэ тогтолцоогоор сонгууль явагдвал чоно борооноор гэгчээр авилгын загалмайлсан эцэг Н.Энхбаярын нам олонхи болж улс орныг хөөднө.
2018-11-13
Миеэгомбын мафи боож үхэх гээд сэтгэгдэлээ хэд дахин бичив
2018-11-13
иргэн:
Хүрэлсүхийн эсрэг хулгайч,луйварчидын бүлэглэл хүчтэй дайралт хийнэ.Энэ тодорхой Хүрэлсүхээ Миеэ.Энхболд,Хаянхярваа,Мөнхбат,Оюунхорол,Сү.Батболд тэргүүтэй 10-д нөхрийг намаасаа хөөгөөчээ.Нам ингэж байж цэвэрлэгдэнэ.УИХ-дахь АН-н бүлгийн дарга Д.Эрдэнэбат,С.Эрдэнэ,Пүрэвдорж,хуурай дүү Наранхүү нар нь цээжээрээ хамгаална.Энэ тогтолцоогоор сонгууль 2020-онд явагдвал чонь борооноор гэгчээр Намбарын Энхбаяр нөхөд УИХ-д суух магадлал маш өндөр энэ хүн монголын төрд авилга,албан тушаал наймаалцах,Оюутолгойг Английн хатан хаанд бэлэглэх гээд маш их гамшиг,нөхөж баршгүй хохирлыг Монголчуудад өгсөн дөө.
2018-11-13
Иргэн:
Хүрэлсүх хэдэн жилийн өмнө намын урөнхий нарийн бичгийн дарга байхдаа намдаа хагарал гаргагаж намаа 2 хуваасан. Одоо бас намаа 2 хувааж хагарал гаргаад зогсохгүй намын нэрээ шороотой хутгаж байна. Хүрэлсүх эрх мэдлийн төлөө намаа улс төрийн тавцангаас гаргалаа.
2018-11-13
У.Хүрэлсүх бол хариуцлагаас зугтааж чаддаг шигээ бялууны амттай хэсгийг хамгийн түрүүнд хүртэж чаддаг эр. Удирдсан нам нь сонгуульд ялагдаж, УИХ-д сонгогдсон нь гишүүд нь бүлэггүй хоцорч ордонд буйдантай суулт хийж байхад, цалингаа тавж чадахгүй болсон намын аппарат нь давхар дээлийг эсэргүүцэн талбайд жагсаж явахад, үг дуугарсан цөстэй хэдэн гишүүд нь АТГ-д өдөр бүр дуудагдаж явахад У.Хүрэлсүх Австралид тарвалзаж хэвтэв. Удалгүй нам нь АН-ын урилгаар засагт багтахад МАН-аас хамгийн өндөр суудалд буюу Шадар сайдын суудалд У.Хүрэлсүх суусан юм. Түүний Австралиас эргэж ирсэн шалтгаан энэ.