Өрөөнд ХУРИМТЛАГДСАН таагүй үнэрийг арилгах арга
2018-11-13

Гэр, өрөө доторх таагүй үнэрийг хэрхэн арилгах талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Овоорсон их хувцсаа угаах. Хиртэй хувцаснаас тун таагүй үнэртдэг.

 

Алхам №2

 

 

Угаалгын өрөөний ванн, гарын угаалтуур зэргээс муухай үнэр үнэртээд байвал та 200 грамм усан дээр 10 грамм цагаан цуу болон нэг халбага хүнсний сода хийгээд сайтар хутга. Дараа нь уг уусмалаа ус шүүж буй хэсэг рүү хийгээрэй. Хормын төдийд таагүй үнэр үгүй болно.

 

Алхам №3

 

 

Ихэвчлэн угаалгын өрөөний ОО-ноос таагүй үнэр үнэртдэг. Тиймээс та зориулалтын цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр сайтар цэвэрлээрэй.

 

Алхам №4

 

 

Хог хийдэг саваа сайтар угаа.

 

Алхам №5

 

 

Цахилгаан зуухаа байнга цэвэрлэж угаах хэрэгтэй.

 

Алхам №6

 

 

Хэрвээ та гэрийн тэжээмэл амьтантай бол сайтар угааж цэвэрлээрэй.

 

Алхам №7

 

 

Дулаанхан өдөр та гэрийнхээ цонхыг онгойлгож, цэвэр агаарыг гэртээ оруулаарай.

 

Алхам №8

 

 

Хэрвээ шүүгээ зэргээс муухай үнэр үнэртээд байвал та бага зэргийн цагаан цууг аяганд хийгээд хонуулаарай. Өглөө таагүй үнэр алга болно.

 

Алхам №8

 

 

Модны нүүрс таагүй үнэрийг өөртөө шингээдэг.

 

Алхам №9

 

 

Гутлын шүүгээнээс тань таагүй үнэр үнэртээд байвал гуталнуудынхаа улавчийг салгаад сайтар угаагаарай.

 

Алхам №10

 

 

Хүж асааж өрөөгөө ариутгаж болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин