Супер баатруудын ЭЦЭГ таалал төгслөө
2018-11-13

“Marvel” компанийн экс ерөнхийлөгч, нэрт  зохиолч Стэн Ли өчигдөр 95 насандаа таалал төгссөн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

“Тэрээр Лос Анжелес хотын “Кадерс Синай” эмнэлэгт таалал төгссөн” хэмээн өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Стэн Ли “Гайхамшигт дөрвөн”, “Супермэн”, “Халк”, "Төмөр хүн" гэх алдартай комик цувралыг бичсэн юм.

 

Түүнийг ПОП СОЁЛЫН ЭЦЭГ хэмээн өргөмжилдөг билээ.

 

 

Лигийн эхнэр Жоан өнгөрөгч онд 95 насандаа таалал төгссөн юм. Энэхүү хагацлын дараа Ли кино урлагаас хөндийрч, ихэнх цагаа эмнэлэгт өнгөрүүлэх болжээ. Тэрээр олон жил уушгины хатгалгаагаар шаналсан аж.

 

Жэк Ли  “Ройтерс” агентлаг “Миний эцэг хамгийн агуу, хамгийн гайхалтай хүн. Би түүний гайхалтай үйл хэргийг үргэлжлүүлэх болно” хэмээн ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Superman:
Superman chini DC shde marvel bish shuu
2018-11-13