Монголын гоо бүсгүй тэргүүн миссийн титэм зүүжээ
2018-11-13

 

 

Энэтхэг улсад энэ сарын 10-нд болсон "Miss Asia-2018" тэмцээнд жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа  түрүүлж ялагчийн титмийг зүүжээ. 

 

"MISS Mongolia 2015" тэмцээний тэргүүн  мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел  Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг.

 

Тэрбээр тэргүүн миссээр шалгарсан талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан "Анх удаа Азийн миссийн алтан титэмийг эх орондоо авчрахаар боллоо. Надад итгэж байсан бvх хvмvvсийн итгэлийг алдахгvйн тулд бvх чадлaараа хичээсэн. Тэргvvн миссээр хэн тодрох бол гэж хөтлөгч асуухад зааланд байсан бvх хvн Монголия гэж орилоход нулимсаа барьж дийлээгvй. Зөвхөн тэр мөчийн төлөө өнөөдрийг хvртэл шантралгvй зvтгэжээ. Алдаа дутагдал ч их байгаа учраас цаашдаа илvv их хичээх болноо. Надад урам зориг øгч байсан бvх сайхан сэтгэлт хvмvvсдээ баярлалаа" хэмээжээ.

 

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээний удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Saihan l medee bna. Bayar hurgiye.
2018-11-13