Израйлийн долоон цэрэг амиа алджээ
2018-11-13

Израйль, Палестины зөрчил улам ширүүсч, хяналтаас гарч эхэллээ. Израйлийн армийнхан өчигдөр Газын зурвас руу 300 пуужин харвасан талаар “Ройтерс” агенлтлаг мэдээллээ. Эдгээр пуужингуудын нэг нь автобус оносон талаар албаныхан уламжлав.

 

 

Цэргийн ажиллагааны гол бай нь алан хядах “Хамас” болон “Исламын улс” бүлэглэл хэмээн Израйлийн талаас мэдэгджээ. Террористуудын байршилд 70 гаруй удаа цохилт өгчээ.

 

Гэнэтийн дайралтаар таван хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын хоёр нь цэргийн албан хаагч аж.

 

Уг мэдээллийн дараахан Израйлийн тал “Израйлийн  долоон цэрэг амиа алдсан” гэв.

 

Хамас бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч “Израйльчуудын учир утгагүй цэргийн ажиллагааны үеэр есөн палестин хүндээр шархадсан. Энэ бүхний хариуг удахгүй барина. Тэд бидний эсрэг гал нээвэл бид хариуг нь өгөх учиртай” гэж мэдэгджээ.

 

Израйльчуудын дайралтаар “Хамас” бүлэглэлийн цэргийн командлагч амиа алдаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин