Канцлерийг Макроны эхнэр хэмээн андуурчээ
2018-11-13

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон Ангела Меркель нар өчигдөр дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойд зориулан Францын нэгэн алслагдмал тосгонд очиж, дайнаар амь үрэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлсэн байна. 

 

 

Тэднийг ирэхээс урьтаж тосгоны иргэд цугласан байсан юм. Удирдагчид иргэдтэй мэндчилэн гар барьж байхад тус тосгоны хамгийн өндөр настан болох 101 настай эмэгтэй Канцлерийг Макроны эхнэр, Францын Тэргүүн хатагтай Брижиттэй андуурсан талаар "ABC" суваг мэдээллээ. 

 

Эмэгтэй, канцлертэй гар барих үедээ "Та хатагтай Макрон мөн үү?" хэмээн асуухад Меркел германаар "Үгүй ээ. Би Германы канцлер байна" гэж хэлжээ. Түүний хэлж буйг эмэгтэй сонсохгүй байсан учир канцлер дээрх өгүүлбэрээ хэд хэдэн удаа давтахад хүрчээ. 

 

Канцлер өөрийгөө Макроны эхнэр биш гэдгээ хэдэнтээ тайлбарлаж байхыг харсан Францын тэргүүн инээмсэглээд, эмээд хандан "Үгүй ээ. Эхнэр минь биш" гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч, канцлер хоёрыг гэр бүл болгоод амжсан эмэгтэй дэлхийн I дайн дууссаны өвөл буюу 1917 оны арваннэгдүгээр сарын 12-нд мэндэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин