Калифорни мужид дэгдсэн түймрээр 42 хүн амиа алджээ
2018-11-13

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймрээр амиа алдагсдын тоо 42-т хүрсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Аврагчид гамшгийн бүсээс хагас сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. Түймрээр 228 хүн сураггүй болсон ба тэднийг хайх ажиллагааг эрчимүжүүлжээ. 

 

 

Ойролцоогоор 7,200 байшин шатсан ба 15,500 орчим байсан шатах эрсдэлтэй байгаа гэнэ. 250,000 гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна. 

 

 

Түймрээр 111,000 акр газар шатаж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулаад буй юм. Ерөнхийлөгч Дональд Трамп гамшгийн бүсэд онц байдал зарлахаас гадна аврах ажиллагаанд цэргийн албан хаагчдыг дайчлахыг Парисаас үүрэгдсэн байна.

 

 

Тэрбээр дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойн хүрээнд Францын Парис хотноо айлчилж байгаа. Тэрбээр нутагтаа ирсэн даруйдаа гамшгийн бүстэй биечлэн танилцахаа ард түмэндээ амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.
2018-11-13