Лиам, Майли нарын харш түймэрт шатжээ
2018-11-14

Холливуудын хамгийн алдартай хосын нэг жүжигчин Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрусын Малибу дахь тансаг зэрэглэлийн харш ойн түймэрт бүхэлдээ шатсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Лиам Хемсворт уг харшийг 2014 онд 2.52 сая ам.доллараар худалдан авсан ба хуримаа хийснийхээ дараа амьдрахаар тохижуулсан байсан гэнэ.

 

Тус харшийн үүдэн LOVE гэх бичиг байдаг ба мөн галд шатаж, дахин ашиглах боломжгүй болжээ.

 

 

Жүжигчин залуу түймрээр гэрээ алдсан тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж "Би энэ байшинд маш их мөнгө зарцуулсан. Хэдхэн хормын дотор миний бүх зүйл галд сүйдлээ. Энэхүү байшинд бид хоёр олон сайхан дурсамжийг бүтээсэн" хэмээн бичсэн аж. 

 

Калифорни мужид дэгдээд буй түймрээр 42 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болжээ. Мөн 7,200 байшин шатаж, 15,500 орчим байшин шатах эрсдэлтэй байгаа гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин