Цаазын ялаас чөлөөлөгдсөн эмэгтэй гурван улсаас орогнол хүслээ
2018-11-14

Пакистаны Дээд шүүх өнгөрөгч сард исламын шашныг доромжилж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн загалмайн шүтлэгтэй Асиа Биби гэх бүсгүйг ялаас чөлөөлсөн билээ.

 

 

Асиа Бибиг исламын шашны зөнч Мухаммедыг доромжилсон хэргээр 2010 онд цаазын ялаар шийтгэсэн ба найман жилийн хугацаанд ганцаарчлан хорьж байжээ.

 

Эмэгтэйн гэр бүл АНУ, Их Британи болон Канад улсаас орогнол хүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Асиагийн нөхөр Ашик Масих “Орогнол хүссэн орны удирдлагууд бидэнд тааламжтай хариу өгнө гэдэгт итгэж байна” гэж хэлжээ. Уг асуудлаар Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон “Албаныхан Асиа Биби болон түүний гэр бүлд орогнол олгох нь зүйтэй” гэлээ.

 

Ватиканы тэргүүн Францис хэдэн жилийн өмнө Асиаг суллахыг Пакистаны эрх баригчдаас хүссэн билээ. Мөн 2015 онд Бибиг өмгөөлсөн үг хэлж байсан Пунжаб мужийн захирагч халдлагаар амиа алдсан юм.

 

Сүүлийн 28 жилийн хугацаанд тус улсад исламын шашныг доромжилсон гэх 65 хүн бусдын гарт амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Далимдуулж орогнол хүсэхдээ бас тор 3 улсаас хүсээд бнаа
2018-11-15