Хотын даргыг огцруулах асуудлыг 15 хоногт шийднэ
2018-11-14

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлээд буй. С.Батболдыг "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" үндэслэлээр огцруулах бичиг илгээгээд байгаа юм. 

 

 

Энэ асуудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Асуудлыг тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Ээлжит бус хуралдаанаа зарлана. 15 хоногийн дотор хурлаараа хэлэлцэж, хариу мэдэгдэх хуулийн заалттай. Хуулийн хугацаанд энэ асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрээ гаргаж, холбогдох байгууллагуудад хүргэнэ" гэсэн мэдээллийг өглөө.

 

Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг НИТХ хэлэлцэж дүгнэдэг. Мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлийн явц 80 хувийн гүйцэтгэлтэй, хангалттай гэсэн үнэлгээг НИТХ-аас өгсөн. Харин Ерөнхий сайд хотын дарга С.Батболдын ажилд хангалтгүй гэсэн үнэлгээ өгөөд буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
8 neriin delguuriig 23:00 hurtel ajilladag bolgoyoooooo.:
har shunuur 24 tsag duhuj baihad l arhi bariad ail heseed yavahiin. uuh durtai yum bol ter bar savandaa l uuna biz dee. hari shuniin avtobusand talarhaj bgaa shuu.
2018-11-14
Bbb:
Ali ch ulsiin tom hotiin dargiig irged ni songodog bolhoos neg daldgar namiin darga halj solih ereh uul ni baidgui yum ldaa. Manaid buh yum urvuugaraa bolhoor neg iimerhuu l bh yumdaa
2018-11-14
Зочин:
Хотын даргаар хотын хүн тавь л даа. Хөдөөний хүн байхаар яаж хот өөдлөх вэ дээ
2018-11-14
бө:
Хотын босоо тэнлэгийн буюу нарны зам, төв замыг дайрч гарах уулзваруудыг давхар болгох хэрэгтэй байнааа. Бас автобусны эгнээг бүрэн чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол автобусанд суучаад түгжирдэг байж болохгүй. Алт нэг нь явдаг байх хэрэгтэй. Машиндаа суугаад сайн дураараа түгжрэх бол хувь хүний асуудал харин нийтийн тээврийн унаа 1-р категори гэдгийг сануулах хэрэгтэй. Би автобусаар явдаггүй гэхдээ бүгд түгжирдэг байснаас автобус нь явдаг болгох хэрэгтэй. Дээр нь энэ шороо тоостойгоо тэмцэх болсоон. Гэр хорооололд засмал зам тавиа. Хөдөө хэдэн мянган км-ээр нь барьж болоод байдаг. Нийслэлдээ хэдхэн км зам яагаад барьж болохгүй байна.
2018-11-14
зочин:
хотын даргаа иргэдээсээ шууд сонгодог болсон нь дээр. намын томилгоо огт хэрэггүй.
2018-11-14