Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж, Төрийн албаны зөвлөлд зөвлөсний дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.

 

 

11 дүгээр сарын 13 буюу өчигдрийн байдлаар нийслэл болон нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа байгууллагын 3000 гаруй төрийн жинхэнэ албан хаагч хамрагдаад байна.

 

  Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллагын 3500 орчим төрийн жинхэнэ албан хаагч хамрагдахаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Засгийн газрын зарим агентлагийн төрийн захиргааны албан хаагчид хамрагдаад байна.

 

Аймгуудаас Баянхонгор, Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил өчигдрөөс  эхэллээ.

 

Энэ ажил энэ сарын 30-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд үргэлжилж, төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газарт танилцуулах юм

 

Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
d:
dargantsaruudaa ehleed zuv shalgaruulaa
2018-11-14
Татвар тологч:
Татварын монго жил болгон 1000 000 000 000 тогрогоор давж биелж нь Торгууль татвар дарамт хахууль маш их ихэссэн учир ийнхууу Толох естой татвар нь Давж биелээд байнааа.Тэр их монго хаачивааа,, хийсэн юм юу ч байхгуй. Хятададууд оорсдоо монго зээлээд оорсдоо гуур зам барьж огч бна, Дарга нар сар нэг Удаа очиж ажлыг нь алдуулж баахан суртэй селфи зураг авахуулахаас оор юу хийсэн бэээ..
2018-11-14
боон зардал дарамт шахалт:
Цунх баригч ес зуйгуй хурган дарга нараасаа л авбал яасан юм . 40-60 насны хумуусыг дарамталж далимдуулж орон тоо гаргах гж байгаа юм ууу. Унавал Тест муу боголсон гээд ажлаас нь халах уу яахууу...
2018-11-14
зочин:
зардал ихтэй ажил болж байна даа бөөн цаас унаа шатахуун цаг зав ямар зардал гарсаныг иргэдэд хэлээрэй нэг хууль хэрэгжүүлэхэд ингэж зардал гаргаад байвал цаашдаа яах юм бэ энэ төр засаг чинь арай өөр байдлаар хэрэгжүүлэх байсан юм биш үү арай дэндүү байна.
2018-11-14
Дарамт:
Тест муу боголсон гвэл яах гээд байгаа юм . 40-60 насны торд олон дил ажилсан хумуусыг хэл комьпютер хууль цээжлээгуй гээд унагаж ажилгуй болгох юм уу . Оронд Шахаа хийхууу ... Шинээр орсон дарганцаруудаасаа л авбал болох бишууу. Ямар ес зуйгуй нам Дарга ярсан тийм сайд дарга таньдаг хоол идээд салхинд гараад , дуу эхнэртэй нь найз утсаар яриа д ч гэх шиг ремлам Паузууд торийн байгуулагад хурган даргаар дуурсэн шуу, Боон эмгэнэл байна даа
2018-11-14
Жирийн албанхаагчыг их айлгаж дарамтлах юмаа:
МАН ыхан жирийн торийн албан хаагчидыг их дарамтлах юмаа, Олон жил ажилсан 40-60 насны хумуусыг хучеер унагаж Тегеед халах гэж байгаа юмуу . Уналаа гэвэл яах гэж байгаа юм , Но той дарга нараа л шалгавал яасан юм.
2018-11-14