Путин, Медведев нарын айлчлалаас болж Кремль ЭЗЭНГҮЙ үлджээ
2018-11-14

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "АСЕАН"-ий дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сингапурт хүрэлцэн ирээд буй билээ.

 

 

Харин Ерөнхий сайд Дмитрий Медведев Италийн Палермо хотноо зохион байгуулагдаж буй иргэний дайнаас болж хүндхэн байдалтай нүүр тулаад буй Ливийн асуудлаарх олон улсын чуулга уулзалтад улсаа төлөөлөн оролцож талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

Дээрх хоёр айлчлалаас болж Кремль нэг үгээр ЭЗЭНГҮЙ байна. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар ихэвчлэн томилолтоо зөрүүлдэг. 

 

Уг асуудлаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Иймэрхүү нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн удирдагчид гадаад дахь айлчлалаа зөрүүлдэг. Бид харилцаа холбооны эрин үед амьдарч буй. Тиймээс хиймэл дагуул зэрэг бусад технологийн тусламжтай удирдагчид дэлхийн хаанаас ч улсын ажлаа хийх боломжтой" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин