Махны үнэ өсөлттэй байна
2012-01-16

Нэгдүгээр  сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.3 хувиар тус тус өссөн байна.   Махны дундаж үнэ:  12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 11.7-14.8 хувь, үхрийн махны үнэ 11.8-13.7 хувь, ямааны махны үнэ 23.0 хувь, адууны махны үнэ 18.4 хувиар тус тус өсчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.3-3.4 хувь, үхрийн махны үнэ 3.6-7.5 хувь, адууны махны үнэ 4.8 хувь, ямааны махны үнэ 5.5 хувиар тус тус өссөн байна. 2012 оны 1-р сарын 11-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 5056 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5419 төгрөг, ямааны мах - 4200 төгрөг, адууны мах – 4400 төгрөг, хонины цул мах – 5117 төгрөг, үхрийн цул мах – 6188 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.   Гурилын үнэ:  12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 1.7 хувь, дээд гурилын үнэ 1.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, 2- зэргийн гурилын үнэ 1.9 хувь, хятад дээд гурилын үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад гурилын үнэ тогтвортой байна.
Shuud.mn
Сонин хачин