Түймрээр байшингаа алдсан АЛДАРТНУУД
2018-11-14

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймрээс болж, 50 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болжээ. Мөн 7,200 гаруй байшин шатсан бол 15,000 гаруй байшин шатах эрсдэлтэй байгаа гэнэ. Эрх баригчид гамшгийн бүсэд ОНЦ БАЙДАЛ зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг албаныханд өгчээ. Муж мужаас ирсэн аврагчид Калифорнигийн түймэртэй тэмцэж буй юм.  Аврагчид сая орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол өдөрт хагас сая хүн орон гэрээсээ дүрвэж байна. Парадайс хотын ихэнх хэсгийг шатаасан байна. Малибу дахь холливуудын алдартнуудын хувийн өмч сүйдэж эхэлсэн юм.

 

Тэгвэл уг байгалийн гамшгаар хохирол амссан уран бүтээлчдийн мэдээллийг “www.dailymail.co.uk” сайт нийтэлжээ. 

 

Робин Тик

 

 

Дуучин Робин Тик 2012 онд 2.4 сая ам.доллараар худалдан авсан тансаг зэрэглэлийн харш бүхэлдээ шатсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. 

 

Жерард Батлер

 

 

Хэдхэн өдрийн өмнө жүжигчин эр түймэрт бүхэлдээ шатсан байшингийнхаа зургийг инстаграмдаа нийтэлсэн билээ. Тэрбээр уг харшаа 2009 онд 1.9 сая ам.доллараар худалдан авсан байна. 

 

Майли Сайрус

 

 

Жүжигчин Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрусын 2014 онд 2.52 сая ам.доллараар худалдан авсан харш өчигдөр бүхэлдээ шатжээ. 

 

Уилл Смит

 

 

Аюулгүй байдлын үүднээс холливуудын нэрт жүжигчин Уилл Смит хүүхдийнхээ хамт Малибу дахь гэрээсээ нүүсэн байна. Жүжигчний байшингийн тал хэсэг шатсан гэнэ. Түүний хөрш Кайтлин Женнерийн мөн байшин шатах эрсдэлтэй байна. 


Лейди Гага

 

 

Дуучин Лейди Гага “би явахыг хүсэхгүй байгаа ч энэнээс өөр сонголт алга” хэмээн твиттертээ жиргэж, Малибу дахь харшаасаа өнгөрөгч амралтын өдөр нүүжээ. Тэрбээр нисдэг тэргээр хотоос явсан байна. 

 

Кейни Уэст

 

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нарын байшин мөн шатах эрсдэлтэй байгаа ба ойролцоох газар нь бүхэлдээ галд өртжээ. Реппер эр өчигдөр туслахуудын хамтаар байшиндаа ирж, үнэд хүрэх зарим зүйлсээ авч явсан гэнэ. 

 

Кейти Перри 

 

Дуучин Кейти Перригийн байшин шатах эрсдэлтэй байгаа учир тэрбээр өчигдөр тэжээмэл амьтдаа аюулгүй газар руу нүүлгэсэн байна. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хэдэн байшин шатсан ч яахав дээ баян хүмүүс дахиөд л худалдаад авчихна биз
2018-11-17
зочин:
маш сайн байна өшөө олон байшин шатаж олон мянган хүн үхэж далд ороосой
2018-11-14
АНУ ын бүх үл хөдлөх хөрөнгө даатгалтай байдаг.хуулиараа тийм юмаа санаа зоволтгүй.
2018-11-14
busdaas yugaaraan jlgarah ym olon mjngan hun oron bairaa aldsan adilhanl shalalz jvaa shuudee
2018-11-14