Ц.Нямдорж: Гэрч амьд байхад үгийг нь сонсолгүй шүүх хурал хийдэг ёс Монголд тогтсон
2018-11-14

 

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцууллаа. Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийн нэрийг дэвшүүлжээ.  

 

Тэрбээр 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрх зүйч, 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга. 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн тухлах, нарийн бичгийн дарга, 2005-2006 Улсын Дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70,6 оноо авчээ. Иймд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг УИХ-д хүргүүлсэн байна. Дараагаар нь байнгын хорооны гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Намайг залуу прокурор байхад Дээд шүүхэд мундаг Ерөнхий шүүгч, мундаг прокурор ажиллаж байсан юм. Тэдний хүчинд би өдий зэрэгтэй яваа юм. Одоо эргээд бодохоор харамсаад байгаа юм. Арай яадан байж нууцын зэрэглэлээс гаргасан С.Зоригийн амин насанд халдсан хэрэгт хачин юм болсон. Энэ хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгчөөр нууц албаны ажилтныг оруулсан. Амьдралдаа ганц удаа хэрэг шүүж үзээгүй, дагуул хийдэг, хамаа намаагүй хүнийг өмгөөлөгчөөр оруулсан. Ингэж өмгөөлөх эрх гэдэг зүйл байхгүй болсон. Энэ хэргийг нууцлаад байгаа гол шалтгаан бол цорын ганц гэрч н.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. 10 сар энэ хүнийг хориод, хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа Булганы гаргаж өгсөн гэх ам зургаар хүмүүст ял оноосон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй шүүх хурал хийдэг ёс Монголд тогтсон. Энэ холбогдоод байгаа гурван хүн чинь биш гэдгийг Булган гэдэг хүн хэлээд байсан учир шүүх хуралд оролцуулаагүй. Хэлээд байсан учир шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг нь  тасалсан. Сүүлд нь энэ хэргийн бүх будилааныг хутгасан Эрдэнэбат гэдэг Ерөнхий прокурорын орлогч “Булган  хамжигч байсан юм шиг байна лээ. Хамжигчийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэрэгсэхгүй болгосон” гэсэн. Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг. Хүн алсан зүйлээрээ явдаг. Хуульзүйн ийм мэдлэгтэй прокурор ажиллаж, яллаж, Дээд шүүхэд прокурорыг төлөөлж орж,ийм зүйл хийсэн. Би дандаа баримттай зүйл ярьж байна шүү.

 

Бүтэн 10 сар хүнийг хорьчихоод, хэрэгсэхгүй болгочихоод эргээд ороогдоод эхлэхээрээ сэргээсэн. Энэ хэргийг шүүхийн тулд хамгийн адгийн арга хэрэглэсэн. Чангад хоригдож байгаа хоригдолд гар утас өгч, хоёр жил хүн дарамтлуулсан. Энэ балайр зүйлээ одоо Дээд шүүх авч үзэх хэрэгтэй. Энэ хэргийн талаар үнэнийг хэлсэн хүн болгоныг хоргоож, хэрэг нээлгэх захиалгат үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тэр байтугай Амгаланбаатар гэдэг хоригдол энэ хэргийг мөрдөж байгаа цагдаагийн ажилтныг энэ хэрэгт холбогдуулах гэж Тагнуулд аваачиж хоргоосон шүү.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Хуульзүйн байнгын хороон дээр иргэдийн гомдол их ирдэг. Зарим нь арай ч дээ гэмээр асуудал байх юм. Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байна. Хамгийн гол нь захиалгат хандлага улстөрчдийн дотор газар авч дууслаа. Улс төрийн зорилгоор хэн нэгнийг намнах, хүчгүйдүүлэх зүйл байлгахгүйн төлөө тангарагтаа үнэнч ажиллаарай.

 

Ийнхүү Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилохыг байнгын хороо дэмжлээ.

Н.Энх

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene nymdorj gua harin ch said bolsonooor ene muu baasnuud ilerch bga shu . Muu muuhai bulihaanuud ni is bolj bn . Sain ajilaaa hiij bga hun ene l bn .
2018-11-15
Bi:
Harin ch ene hun huil Zuin said bolsonoor ene eldew busiin herguud il tod bolj bgaaag harahgui bnuu malnuudaa . Ene huniig harin ch udaaan ajiliiig ni hiilgemeer bn . Mundag hun
2018-11-15
Мунда:
Нямка одоо морьноосоо буу. Өөрийгөө ч амраа, Монголчуудыг ч амраа. Монгол улс цааш нь хөгжмөөр бна шд. Одоо болоо юм биш үү. Оролддоггүй хүн гэж байдаггүй, амьдрал цаашаа үргэлжлэх ёстой. Ахмад хүний хувьд өөрөөс чинь гуйж бна.
2018-11-15
Мунда:
Нямка тууштай л байлдаа. Гэнэт үсэрч гарч ирээл. Хэлсэн ярьсан даал байлдаа. Битгий орж гараад бай. Эрдэнэт ГОК-оо дуусагмаар юм. Эсвэл бүх дээлнийхээ сугаа ханз татуулсан уу. Хүнд бас хүчрэхгүй юм гэж бна. Үнэнээ хэлээд асуудлуудыг дугуйлмаар юм. Эс бөгөөс зурагдсан пянз шиг байс хийгээл нөгөөл юм аа ярих юм
2018-11-15
Зочин:
ҮХСЭН ХҮНЭЭР ХЭДЭН АРВАН ЖИЛ РЕКЛАМ ХИЙЛЭЭ ОДОО БОЛ АМАР НОЙРСУУЛ ЧАМАЙГ ХУУЛИЙН САЙД БОЛСНООС ХОЙШ ДАРГА НЭГНЭЭ ЗОДОЖ АЛЛАА. ТАТВАРЫН МӨНГӨ УИХ ГИШҮҮД ЧИНЬ ИДЛЭЭ. ЧИ БОЛ МОНГОЛ ГАЙ Л АВЧИРДАГ НОВШ ДОЛОО УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР НЯМДОРЖОО
2018-11-14
Зочин:
Энэ өвгөн одоо тэтгэвэртээ гарах болоогүй юм байхдаа ямар усан тэнэгүүд нь өдий болтол сонгоод яваад байдаг байна гайгүй зөв ярьчихаад хэрэгжүүлж чадахгүй ярихаас цаашгүй болждээ
2018-11-14
иргэн:
ямар сонин юм, тэр Булган энэ хүмүүсийг биш гэж хэлсэн юмуу, энэ үгийг нь нотлуулж ард түмэнд үнэнээр нь мэдээлээч
2018-11-14
Иргэн:
Захиалгаар рүн хилмэгдүүлдэг хүн л гэж дүгнэж байна?! Яая арай ч дээ гэмээр юм их болох юмдаа!
2018-11-14
зочин:
1999-2007 онуудын хооронд хаана ву хийж явсын бол?
2018-11-14
yag unen sh dee....:
yadaj l ene humuus mun uu?gej bulganaas shuuh hural deer asuuh yosoi bizdee.
2018-11-14
zochin:
shuuhiin sistem yalzarsni tod ilrel , deed shuuhiin shuugcheer dunguj 12 jil ajillasan, huviin surguuli tugssun, zugeer l mungunii neg baagiig tavij bga n tur, shuuh zasaglal yalzraad buur nuran unasnii jishee, ene chini heden terbumiin hurungutei nuhur geed l shuugiad bsan hun mun biz de,
2018-11-14
Та:
Худалч Нямдорж сонгуульд бүү гарга
2018-11-14
Zochin:
JDU-s zeel avch baidag ene yasan davarsan prokuror ve ERUNHIILUGCHUU!!!!!!!!!!!!
2018-11-14
Yamar amarhan deeshildeg hun be
2018-11-14
Болдбаатар:
Эрдэнэбат гэдэг ерөнхий прокорын орлогч гэдэг хүн л энэ аллагын эзнийг сайн мэдэж байгаа юм байна даа.
2018-11-14