Н.Учрал: Хүүхдийг сөрөг мэдээллээс хамгаалах хуулийн төсөл боловсруулаад байна
2018-11-14

 

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн комиссын илтгэлийг сонсож, гишүүдийн асуулт тавьж, саналаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-УИХ-д Цахим бодлогын түр хороо байгуулагдсан. Ажлаа эхлүүлээд явж байна. Цахим бодлогын хороотой хамт нягтарч ажиллах хэрэгтэй. Сүүлийн үед анхаарал татсан асуудал бол олон нийтийн сүлжээнд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг цэгцлэх. Олон нийтийн сүлжээн дотор хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нэгдүгээрт, технологийн шийдэл, хоёрдугаарт хуульзүйг цэгцлэх, гуравдугаарт соён гэгээрүүлэх гэсэн гурван ажлыг хамт хийхгүйгээр үр дүнд хүрэхгүй. Тийм учраас олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр дэлхийн өндөр хөгжилтэй 12 орон зохицуулал хийсэн байна.

 

Хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээллээс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ.  Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын үүргүүдийг хүртэл тодорхой болгожээ. Энэ асуудалд ХЭҮК онцгой анхаарал,  ач холбогдол өгөөд олон улсын байгууллагуудын туршлагыг нэвтрүүлж, тусалж дэмжиж ажиллаач ээ. Цахим бодлогын түр хороон дээр Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, сөрөг мэдээллээс хамгаалах хуулийн төсөл боловсруулагдаад дуусч байна. Энэ талаар Засгийн газраас санал авах гэж байна. Мөн олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлийн судалгаануудыг хийгээд хэд хэдэн гишүүд санаачлах гээд ажиллаж байгаа юм. Цахим гэмт хэрэг сүүлийн нэг жилд нэг дахин өссөн нь анхаарал татаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Хүний эрхийн асуудал дээр санаа зовоосон зүйл их байна. Ялангуяа гэмт хэрэг хийгээгүй, гэм зэмгүй хүмүүс хэлмэгдэж байгаа бол нийгэмд мэдээллийг хүргэж байх хэрэгтэй байна. Өмгөөллийн байгууллагыг татан буулгачихсан. Хэдэн өмгөөлөгч сайн дурын холбоо байгуулчихсан. Тэрийг нь авч хэлэлцдэг газаргүй. Нэг талдаа цагдаа, авлигатай тэмцэх, прокурор, шүүх гээд төрийн хүчтэй байгууллага. Нөгөө талд гар нүцгэн өмгөөлөгч байна. Өмгөөллийн хуулийг удахгүй оруулж ирж хэлэлцүүлнэ. Өмгөөлөгч нар дотроо бэхжих шаардлага байна. Энэ чиглэлээр Хүний эрхийн комисстой хамтарч ажиллахад бэлэн байна. Гэмт хэрэг хийгээгүй нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хүн нэг л амьдардаг. Харамсалтай нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдсэн талаар Хүний эрхийн комисс дуугарахгүй байгаа юм. Гэхдээ хэргийг нууцын зэрэглэлд хаасан байх.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Хилсээр хэрэгт холбогдож, хүний эрх зөрчигдөж байна. Өнөөдөр хувь хүний гар утас, гэрийн хаяг гээд бүх зүйлийг нь зарлаад байгаа нь буруу. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх их зөрчигдөж байна. Хүний эрхийн комисс Хүний эрхийн дэд хороотойгоо яаж ажиллах юм. Бүтэц нь тодорхой байх ёстой.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зоо.:
Чи бага чалчаа огцрох гэж байж зээлээ төлөөч
2018-11-14
!!!:
Za nusgai mini huuhdiig sorog medeellees hamgaalah huuli ch geh shig chinii bolon aawiin chini zali mehiig huuhed chini odoo bish yumaa gehed daraa ni sonsood gaihaj balmagdaj l taaraa neg ih amitan suuj gene ulsad ymar gawyaa baiguulsan gedegtee ingedeg b naa !
2018-11-14