Европын холбоо, Британийн саналыг дэмжжээ
2018-11-14

Их Британийн Европын холбооноос гарах "БРИКС" төсөлтэй албаныхан танилцсан талаар тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Европын холбооны удирдлагууд уг төсөлтэй танилцаж, санал нийлсэн байна. Их Британи ирэх оны гуравдугаар сарын 29-ний өдөр албан ёсоор Европыг холбоог орхих юм. 

 

"Британи болон Европын холбооны төлөөлөгчид төсөлтэй танилцаж, техникийн түвшинд санал нэгдсэн" гэж  Ерөнхий сайдын ажлын алба мэдээлэв. 


Мэй танхимын сайд нарынхаа дэмжлэгийг авахын тулд өнөөдөр 14.00 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарласан билээ. Ерөнхий сайд сайд нарынхаа дэмжлэгийг авахын тулд сайд тус бүртэй ганцаарчилж уулзахаар болжээ. 

 

Францын эрх баригчид "Британи Европын холбоог орхивол энэ холбооны ирээдүй бүрхэг болно"а хэмээн сануулж буй юм. 

 

"Британи улс Европын холбоог орхих уу?" гэх бүх нийтийн санал асуулга өнгөрсөн 2016 оны зургаадугаар сард зохион байгуулагдсан ба 46.5 сая хүн саналаа өгчээ. Саналаа нийт иргэдийн 51.8 хувь нь "Европын холбоог орхих нь зөв" хэмээжээ  Уг үйл явдлын дараа Ерөнхий сайд Дэвид Камерон албан тушаалаасаа огцорсон түүхтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин