Онгоцны ослоор амиа алдсан найз залуутайгаа ГЭРЛЭЖЭЭ
2018-11-14

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737 MAX" онгоц өнгөрөгч сард Ява тэнгист осолдсон билээ. 

 

 

Ослоор 189 хүн амиа алдсан ба зорчигчдын дунд гурван бага насны хүүхэд байжээ. Өнөөг хүртэл ослын шалтгаан тодорхойгүй байна. 

 

Тэгвэл харамсалтайгаар амиа алдсан найз залуудаа үнэнч байхаа амласан нэгэн Индонез бүсгүй хуримын ёслол зохион байгуулж, ганцаараа хуримлажээ.

 

 

Онгоцны ослоор Инан Суари гэх залуу амиа алдсан ба түүний найз бүсгүй Рио Нанда Пратама энэ сарын 11-нд хуримын даашинз өмсч, хуримлажээ.

 

Бүсгүй хуримын даашинз болон хуримын бөгж зүүсэн зургуудаа нийгмийн сүлжээнд байршуулж "Би маш их гашуудаж байна. Энэ чухал өдөр чи минь дэргэд байхгүй ч гэлээ би гашуудахгүйгээр жаргалтайгаар инээмсэглэж байна. Чи минь үргэлж надад хүчтэй бай гэж хэлдэг. Чинийхээ хэлсэн шиг үргэлж хүчтэй байх болно" хэмээн бичжээ. 

 

 

Хос 13 жил үерхсэн ба энэ онд хуримаа хийхээр төлөвлөж байсан гэнэ. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
yooo:
ha ha ha yostoi unen
2018-11-29
yostoi unen hahaha
2018-11-29
Erguu mal 13 jil yu hiij bsn yum
2018-11-29
yooo:
ha ha ha yostoi unen
yostoi unen hahaha
Ямар ч эргүү юм бэ дээ. Шашны л гай байх даа
2018-11-14
Um sain amgalan boltugai !:
Um maanii badmii hum !
2018-11-14