УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ажлаа өгөх шаардлага тавилаа
2018-11-14

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа.

 

УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэдэж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна.

 

Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга Таны нэр холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна гэсэн юм.

 

Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэв.        

эх сурвалж:parliament.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ муу өөрөө зайлаач ээ, Юун хүнээс хариуцлага нэхэх вэ, 60 тэрбумын мангаруудаа аваад зайлах хэрэгтэй,, Мөнгөөр албан тушаал зардаг нь үнэн ш дээ, бүгд мэдэж байж , худлаа дуугүй царайлцгаагаад л
2018-11-15
Zochin:
Enkhbold oo chi busdaas hariutslagaa nekhej baikhaar uuree 60 terbumdaa hariutslagaa huleegeech, uuriin tolgoi deerh uvsiig harahgui baij busdiin tolgoi deerh hyalgasiig harav gegchiin ulger bolj baikhshivdee
2018-11-15
zochin:
acem-d ooroo xutgaldsan yum chuny zugeer l ongorno shuu dee
2018-11-15
бат:
асем энэ тэрийг гайгүй шалгаад явж байхад нь далимдуулж байгаа юм биш биз. өчигдөр асем-ийнхан даанч их давруу байсан
2018-11-14
бат:
асем энэ тэрийг гайгүй шалгаад явж байхад нь далимдуулж байгаа юм биш биз. өчигдөр асем-ийнхан даанч их давруу байсан
2018-11-14
Zochin:
MANAN-mapiud mash shuurhai ajillaj baigaa biz.Ard tumen neg l udur ta nariig diilnee.Erunhiilugch, Erunhii said -2-maani uneheer l huchrehgui bainadaa.ard tumen udaan tesehguidee....Enhboldoo,elbegdorjoo Batuulee, Tsagaanaa,suhbaatariin Batoldoo Halzan Ganboldoo Bayrtsogtoo Saihanbilegee ta nariig darnaa novshnuud.....
2018-11-14
Зочин:
Энхболд дарга хуулийн хэрэгжилтийн хяналтаа чангаруулж газар дээрээ хэрэгжилт ямар байгааг үзэж түүнийг хэрэглэгч түмэнтэй санал бодлоо солилцож явбал сайн байна. Хуулийг буруу хэрэглэдэг нөхдүүд их байгаа нь хууль хамаагүй юм шиг болгоод байна даа. Хуулийн яаж буруу ашиглахад боловсорсон ажилтнуудад анхааруулга өгмөөр байна
2018-11-14
иргэн:
АСЕМ ??????
2018-11-14