ЖДҮ: Хамаарлаа “мэддэггүй” хамсаатнууд
2018-11-15

 

Жижиг дундын асуудал том дайн дэгдээлээ. Одоогоор үүнээс шууд болон дам хамаарлаар Б.Батзориг сайдын суудлаас, Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас мултарлаа. Энэ дайн дуусах болоогүй. Жижиг дундын зээлээс хамаагүй том хэргүүд ар араасаа цуварна гэж эх сурвалжууд мэдэгдэж байна. Ер нь бол энэ дайн эрх баригч МАН-ын энэ цаг үеийн хоёр лидер болох У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр дээр хаяглагдаад байгаа болохоос хөшигний ард МАН-ын дарга байсан хүмүүс, АН-ынхан, тэр бүү хэл, төрийн томоохон институци албан бусаар оролцчихсон тууж явна гэдэг мэдээлэл бий. Энэ  нь ч бараг ил байгаа юм. Тэд өөрсдийгөө нуухгүй байна гэсэн үг л дээ.

 

Жижиг дундын зээл, АСЕМ-ын асуудал, УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн шаардлага гээд олон дуулиан давхцаж байна. Гэхдээ эднийг Засгийн газрыг огцруулахаар Төрийн ордонд гарын үсэг цуглуулан “аялж” буй Д.Хаянхярваа гишүүний бланктай бичиг хэсэгтээ нам дарах шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч магадгүй нөхцөл үүссэн. Галт тэрэг хөдөлсөн. Гэхдээ зорьсон газраа хүрэх эсэхийг бүү мэд. Юутай ч У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр түмний нүдэн дээр заамдалцаад авлаа. Баргийн юманд хөдлөөд байдаггүй УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Ерөнхий аудиторыг дуудаж, ажлаа өгөхийг шаардсан нь У.Хүрэлсүхтэй нэгийгээ үзэхээр шийдсэний илрэл гэж ажиглагчид харж байна.

 

Энэ сацуу У.Хүрэлсүхийн хүрч чадахгүй байгаа ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой нөхдийг шалгуулахаар иргэдийн сайн дурын нэгдлүүд Үндсэн хуулийн цэц, АТГ-т хандаад эхэллээ. Хэрвээ У.Хүрэлсүх хөдлөхгүй бол энэ давалгаа түүнийг ч аваад хаячихаж мэдэхээр болсон. Гэвч яг нарийндаа У.Хүрэлсүх ЖДҮХС-гийн зээл авсан гишүүд, сайд нараа “цавчина” гэвэл өөрөө ганцаараа үлдчих магадлал маш өндөр байгаа юм. Учир нь Засгийн газар, хуучин 33-ын бүлгээс энэ зээлтэй холбоогүй хүн бараг үлдээгүй. Зарим нэг нь У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулган дээрээс хэлсэн үгнээс айж, 2020 онд нэр дэвшихээ бодоод “…Жижиг дундын зээлтэй, ер нь Тусгай сантай огт холбоогүй” гэж хүртэл мэдэгдэл хийж байна. Ингэж мэдэгдсэн гишүүд холбоотойгийн цаагуур холбоотой байгаа юм. Тухайлбал БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бол Жижиг дундын сан, Тариалан эрхлэлтийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудтай яаж ийгээд холбогддог хүн. Шуудхан хэлэхэд Б.Батзориг явчихаад байхад Н.Цэрэнбат Засгийн газарт суугаад үлдэнэ гэж яагаад ч байж болохгүй. Энэ хоёр хүн элэг дэлүү гэдэг шиг л холбоотой. Өөрсдөө бол мэлзэнэ. Мэлзэж, гүрийх нь бол ойлгомжтой.

 

Энэ байна гээд улаан нүүрэн дээр нь баримт гаргаж харуулахгүй л бол гүрийдэг нөхдүүд байгаа юм. Н.Цэрэнбат ч тэр жишгээр гүрийнэ лээ.

 

 

Н.Цэрэнбатын АТГ-т мэдүүлсэн 2015, 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт “Булган буудайн түрүү” ХХК-ийг эзэмшдэг гэж бичигдсэн байдаг. Гэтэл мань эр энэ компаниа аль эрт зарчихсан гэж зурагт радиогоор ярьж сууна. УИХ-ын гишүүн, төрийн сайд болно гэдэг чинь аль компаниа яаснаа АТГ-т мэдүүлэх ёстой юм шүү дээ. АТГ энэ компанийг Н.Цэрэнбатынх гэсэн болохоор Н.Цэрэнбатад байгаа л гэсэн үг.

 

Маш анхааралтай уншаарай. Одоо эндээс их сонин холбоосууд гарч ирнэ. Жижиг дундын санг “алтан загас” шиг тараасан Б.Батзоригийг энэ сүлжээний цөм гэж үзье. Тэгвэл түүнтэй хамгийн ойр “хиймэл дагуул” болох гурван хүний нэр шууд гарч ирж байна.

 

Холбоос 1. Н.Цэрэнбат сайдын “Булган буудайн түрүү” ХХК нь Тариалан эрхлэлтийн сангийн “түнш”, олон жил буудай нийлүүлсэн байдаг.

 

Холбоос 2.  “Булган буудайн түрүү” компанийг Н.Цэрэнбаттай хамтран эзэмшигч Ш.Мөнхбаяр гэж хүн бий. Тэгвэл Ш.Мөнхбаярын нэр дээр байдаг “Наму дэвжих” ХХК нь Б.Батзоригтой холбоотой байх баримтууд гарч ирсэн. Тухайлбал, “Наму дэвжих” ХХК нь Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компанийн байранд байдаг. Бас 2011 онд Б.Батзоригийн Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа хийсэн томоохон ажлуудын нэг болох “Эвтэй дөрвөн амьтан” цогцолборыг энэхүү “Наму дэвжих” барьсан байдаг юм.

 

Холбоос 3. Б.Бат­зоригийн найз Д.Баярсайхан гэж УБЦТС ХК-ийн захирал бий. Тэр хүн “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори” ХХК, “Эм Эм Жи капитал” ХХК-иудаараа ЖДҮХС-гаас 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна. Тэгвэл дээрх “Наму дэвжих” нь УБЦТС ХК-ийн олон тендерийн “ялагч” болсон байгаа юм.

 

Холбоос 4. Б.Бат­зоригийн ЖДҮХС-гаас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан “Тээвэр ачлал” компанийн угшил бүр сонирхолтой. Энэ компанийг Хөдөө аж ахуйн сайд байсан Т.Бадамжунай 2006 онд УИХ-ын гишүүн байхдаа эзэмшиж байсан баримт байна. Т.Бадамжунай 2006 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тус компанийн 2150521 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.

 

Ер нь бол Б.Батзориг, Т.Бадамжунай хоёр эрт­нээс холбоотой бай­сан мэдээлэл олон бий. Өөрөөр хэлбэл, Б.Батзориг саяхныг болтол Хотын фракцад харьяалагдаж, Т.Бадам­жунайн тусламж дэмжлэ­гээр явдаг байсан гэдэг юм. Кёкүшюзан Д.Батбаяр 1999 онд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ыг байгуулж, Б.Батзориг тэр сангийнх нь захирлаар ажилладаг байсан.

 

Тус ТББ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2001 оны дөрөвдүгээр сарын 24-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, залуу гэр бүл, төрийн албан хаагчдын орон сууцаар хангах 1000 айлын орон сууцны цогцолбор босгох төслийг хэрэгжүүлжээ. Уг гэрээнд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батзориг, Хотын ерөнхий менежер Т.Бадамжунай нар гарын үсгээ зурж байсан. Кёкүшюзан хөгжил сан” ТББ дээрх гэрээний хүрээнд 2001-2005 оны хооронд 550 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ба тэдгээр орон сууцаа борлуулж, 2002 онд 1.3 тэрбум, 2003 онд 5.01 тэрбум, 2004 онд 2.5 тэрбум нийт 8.9 тэрбум төгрөгийн орлого олжээ.

 

Гэвч НӨАТ-ын тат­вараас бултсан. Уг үйлд­лийг ҮТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн улсын байцаагч Д.Батбилэг, Х.Алтангэрэл нар шалгаж, 2005 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 300591 ду­гаарт актаар 711.2 сая төгрөгийн татварыг “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-д ногдуулсан байна. Яваандаа энэ асуудал нь бүдгэрч алга болсон тухай хэвлэлүүд нэлээд бичиж байсан юм. Харин саяхнаас Б.Батзориг 33-ын бүлгийг дагаж, засагт нь сайд болж орсноор Т.Бадамжунай нараас “өрх тусгаарласан” гэх юм билээ. Харамсалтай нь давхиж орсон 33-ын бүлгээ Жижиг дундынхан гэдэг нэртэй болгоод, өөрөө улс төрөөс зодог тайлав бололтой. Гэвч Б.Батзориг бие дааж ийм шийдвэрүүдийг гаргах боломжгүй гэсэн яриа хөөрөө их байна.

 

Ингээд ухаад байвал ЖДҮХС, ТЭДС мэтийн тусгай сан тойрсон хамсаатнуудын холбоос улам тодорно. Нэг үгээр тэдний уулздаг цэг нь Тусгай сан юм. Гэвч ийм хамааралтай гэдгээ тэд огт хүлээн зөвшөөрдөггүй. “…Мэдэхгүй” л гэнэ. Учир нь тэд хамаарлаа “мэддэггүй” хамсаатнууд билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Б.Батзориг Т.Бадамжунай 2 Тээвэр ачлал компаниар 2005 оноос холбогдсон байдаг. Тээвэр ачлал компанийн нэр дээр ЖДҮХС-аас авсан зээлээ 2017 онд зүсийг нь хувиргах зорилгоор Л.Отгонжаргалын "Ти Би Групп" ХХК-д шилжүүлсэн. Тэгэхээр "Ти Би Групп" ХХК-ийг шалгахаар тодорхой болох байх
2018-11-16
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм .Энэ бүхнийг Үндсэн хуулийндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
2018-11-15
Төр өмчтэй байх, иргэд амины өмчтэй байх, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгах К.Марксын агуу үзэл санааны хажууд Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газар тарах, Монголын төрийн тогтолцоог өөрчлөх эсэх нь ёстой л хумхийн тоос шиг өчүүхэн асуудал. Монголчууд бидний билгийн нүдний мэлмий 1990 онд таг сохорчээ.
2018-11-15
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2018-11-15
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төр өмчтэй байхыг, ард иргэд амины өмчтэй байхыг, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгахыг марксизмын үзэл санаа гэнэ. Усан тэнэг, үхэр монголчууд бид сүүлийн 200 жилийн туршид амины өмч, хувийн өмчийн ялгааг ойлгож чадахгүй эргүүтсээр явна. К.Марксын тодорхойлсноор бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэдэг байна. Тухайлбал, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал энэхүү өмч нь амины өмч болно. Харин 1000 хонио бусдаар маллуулвал бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжих бөгөөд ийм өмч нь хувийн өмч болдог байна. Өөрөө хэлвэл аливаа өмч нь бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжиж байна уу?, үгүй юу гэдгээс хамаараад эсвэл хувийн өмч, эсвэл амины өмч болдог байна.
2018-11-15
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
2018-11-15
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
2018-11-15
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-11-15
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
2018-11-15
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын (эрх чөлөөний) хий үзэгдэл монголоор тэнэж явна.
2018-11-15
К.Марксын үзэл санааг удирдлага болгосон Хятад улс үсрэнгүй хөгжиж, хөгжлөөрөө дэлхйид гайхуулж байна. ХЯтадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа К.Марксын бүтээлийг нарийвчлан судлах, марксын үзэл санаанд үнэнч байхыг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын 200 жилийн ойг төр засгийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хөшөөг түүний төрсөн нутагт нь (Германд) сүндэрлүүлж байна. Монголын удирдагчид К.Маркс гэж хэлэхээс ичиж байна. Ичиг, ичиг!!!
2018-11-15
Ардчилалын үзэл санааг удирдлага болгосон Монгол улс эдийн засаг, нийгэм, ёс суртахууны хувьд бүрэн дампуурч, өрийн тулам болж байна. Тусгаар тогтнол нь дэнжигнэж байна!!!
2018-11-15
Асуулт: Монгол орон парламентын засаглалтай орон уу? Зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон уу? Хариулт: Монгол орон зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон. Ард түмэн төрийн эрхийг барьдаг гэж худлаа юм байна. Нэг намын удирдлага төр засгийн удирдагчдыг (УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлнэ, УИХ-ын гишүүнээр хуурамчаар сонгоно, УИХын дарга, Ерөнхий сайд, Яамдын сайд, нийслэл, дүүрэг, аймгийн дарга нарын нэр дэвшүүлж хуурамчаар батална гэх мэт) томилдог хуурамчаар сонгодог үнэхээр нэг намын удирдлагатай орон юм. Нам нь нам биш, мафийн бүлэг!
2018-11-15
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
2018-11-15
Одоогийн АН, МАН бол бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг хувийн өмчийг магтан дуулсан Америкийн захиалгат намууд юм. Сэрэмжлэгтүн, болгоомжлогтун!!!
2018-11-15
Марксизмын үзэл санааг үндэс болгосон МАН аль 1990 онд бурханы оронд заларсан. У.Хүрэлсүх одоогийн МАН-ыг ах нам, ууган нам гэж монголчуудын толгойг 30-аад жил хууран мэхэллээ. У.Хүрэлсүх монголчуудын сайхан сэтгэлээр 30-аад жил тоглоом тохуу хийлээ.
2018-11-15
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд (улсад) ард иргэд нь, улс төрчид нь бүгдээрээ хувиа бодсон бэртэгчид болж хувирдаг. К.Маркс
2018-11-15
Болдбаатар:
манай Монгол улсад баригдахгүй л бол хулгай хий гэдэг бичигдээгүй хуулийг төрийн дээдэсээсээ л хэрэгжүүлж байна даа. Одоо ард түмэн минь яах вэ.Нэгийг бодож хоёрыг хийх цаг иржээ
2018-11-15
Зочин:
Цэрэнбат зайлмаар юм түрийвч нэгт Амартүвшин нь АН ых гэж байгаа Ичдэггүй луйварчид нийлчихсэн
2018-11-15
Иргэн:
Содбаатар Цэрэнбат нар ажлаа саналаараа өгвөл уул нь их гоёшдээ?! Тийм зориг, шудрага тулхтай зан алга уу?!
2018-11-15
Батцэрэн:
Цэрэнбат сайд утаагүй зуух үнэгүй тараах лөөлөө болов уу тэгээд? Улс эх орныхоо төлөө юм хийгээд яваа сайн хүнээ адлаад вүхнэв дээ.
2018-11-15
zochin:
BO-nii albaras uter turgen zailbal taarah hun hun dee...
2018-11-15